2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮР2Амьд явахад улсын наадам үзнэ, бөхчүүд ээ!

Амьд явахад улсын наадам үзнэ, бөхчүүд ээ!

Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг 10 тэрбумаар хийхээр төсөвлөсөн. Гэвч, зөвхөн улсын наадмыг цахимаар хийж, аймаг сумд наадам хийхийг Засгийн газраас хориглосон билээ. Наадмын төсвөөс илүү гарсан мөнгийн эрүүл мэндийн салбарт зарцуулна гэсэн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг иргэд эсэргүүцсэн хэвээр байгаа юм. Цар тахал дотоодоо алдаагүй үед наадмаа цахимаар хийсэн. Гэтэл хоногтоо хоёр мянга давж халдварлаж байж наадмаа хийнэ гэж байгаад олон нийт бухимдалтай, энэ мөнгөөр иргэдээ эмчлэх санал гаргаад байгаа билээ.

Цар тахал гамшгийн хэмжээнд хүрчхээд байхад найр, наадмаас өөр бодох юм манай бөхчүүдэд алга бололтой.  Монголын үндэсний бөхийн холбооноос Бүх цэргийн наадам зохион байгуулах асуудлаар дараах мэдэгдлийг хийжээ.

Мэдэгдэлд “МҮБХ-ноос Улсын онцгой комиссоос 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр гаргасан “2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс зал танхимд зохиогдох уралдаан тэмцээнийг 30 хүртэлх хүний тоогоор хязгаарлана” гэж заасны дагуу 128, 256 бөхийн барилдааныг “Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах боломжгүй байсан.

МҮБХ, Батлан Хамгаалах Яамтай хамтран уламжлал ёсоор зохион байгуулдаг цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам”-ыг хорио цээрийн үеийн дэглэмийн дагуу СХД-ийн 32 дугаар хороонд байрладаг БХЯ-ны “Тавантолгой сургалтын бааз”-ын задгай талбайд зохион байгуулах саналыг Нийслэлийн онцгой комисст 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдөр хүргүүлж, зохих зөвшөөрлийг хүсээд байна.

УОК 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдөр гаргасан шийдвэртээ “Хорио цээрийн дэглэмийг улбар шар түвшингийн зэрэглэлд шилжүүлсэн тул нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахгүй” гэж заасан байна. Иймд МҮБХ хорио цээрийн дэглэм нэг шатаар буурах үед буюу 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс долдугаар сарын 4-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ дахин НОК-т гаргах болно.

Жич: БХЯ-наас “Бүх цэргийн наадам”-д барилдах бөхчүүд нь тухайн байгууллагадаа 6 сараас доошгүй хугацаанд нийгмийн даатгал төлж ажилласан байх шаардлага тавьж буйг бидэнд мэдэгдсэн болно” гэжээ.

Улсын баяр наадмаа хийнэ, хийхгүй гээд маргаж байхад дээр нь нэмээд Бүх цэргийн наадам зохион байгуулахаа мэдэгдээд сууж байгаа бөхчүүд ээ, эрүүл явахад мянган лан гэдэг.

А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!