2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1С.Баярцогтыг ялласан Сталинч аргаас айхгүй байна уу?

С.Баярцогтыг ялласан Сталинч аргаас айхгүй байна уу?

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд гурвыг өчигдөр шүүгээд С.Баярцогтын ялыг хэвээр үлдээж өнөө хоёрыг нь суллалаа, Монголын шүүх.

С.Баярцогтыг яг ямар хэрэгт, яаж буруутгасаар өнөөг хүрсэн, одоо ямар хэрэгт улстөржиж буруутгаж буйг яривал толгой сэгсэрмээр улайрсан улстөр харагдана. Яривал өчнөөн өнцөг бий. Энэ удаа тэр бүгдийг алгасаад ганцхан өнцгийг нь тодруулмаар санагдаад болдоггүй. С.Баярцогтын 2007 оноос гэрээ байгуулж худалдаж аваад 2009 оноос хойш амьдарч байгаа орон гэрийг нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн буруутгалд хамруулсныг энэ хэргийн тухай мэдээ сэлт үзэж суусан хүмүүс бол анзаарсан байх. Байраа худалдаж авснаас нь хойш зургаан жилийн дараа Эрүүгийн хуульд орж ирсэн заалтыг буцааж хэрэглэж ингэж буруутгасныг энгийн иргэд анзаарсан эсэхийг мэдэхгүй. Хуулийн наад захын мэдлэгтэй хэн ч олоод харчих өө л дөө.

Социалист нийгмийн үед л ийм арга хэрэглэж байсан, тэрийг нь өнөө цагийнхан Сталинч арга хэмээн шоглож цэрвэцгээдэг.

Хар үгээр, бүдүүн тоймоор жишвэл өнөөдөр төр засгийн бурууг шүүмжилж байгаа сэтгүүлчдийг тав, арван жилийн дараа Эрүүгийн хуульд заалт нэмж байгаад ардын дайсан болгож баривчлах суурийг Монголын шүүх хуулийнхан тавиад өгчихснийг анзаарч яваа нь хэд бол?

ОХУ-д сүүлд Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилвэл хариуцлага тооцдог хууль баталсан. Урд хөршид ч төр засгаа хамаагүй шүүмжилсэн сэтгүүлчид сайнаа үздэггүй нь бичигдээгүй хууль болчихсон. Авторитар төр, дарангуйлагч засаглалын гол гэм нь энэ л дээ. Юм л бол хойд хөршийг элдэв муу жишгийг дуурайх дуртай манай удирдагчид засгаа шүүмжилсэн хэнийг ч барьж хорих  хууль баталчихвал би л хувьдаа гайхахгүй. Ахиад асууя. “Чи зургаан жилийн өмнө төр засгийг шүүмжилсэн ийм нийтлэл ярилцлага хийж байжээ” гэж буруутгаад яллах эрсдэл С.Баярцогтын кейсээр нэгэнт батлагдсаныг харж суугаа нь хэд бол? Ганц сэтгүүлчид ч биш хэнийг ч Эрүүгийн хуульд шинэ заалт нэмж байгаад буруутгах сууриа эрх баригчид С.Баярцогтын кейсээр тавьчихсан шүү.

Г.Сэцэн

Холбоотой мэдээ

2 СЭТГЭГДЭЛ

  1. Монгол хүн хувьцааны бизнес хийж болохгүй гэсэн хууль байдаг юм уу? Нээлттэй хувьцааг хэн дуртай нь худалдаж авч болно. Хулгай хууль бус үйл ажиллагаа ерөөсөө биш. Тэрэлд эрх мэдэл ашиглах юм юу ч байхгүй. Мэдээлэл гэдэг бол харьцангуй асуудал. Хувьцаа авбалашигтай юм бна гэдэг мэдээлэл ямар нэг шугмаар авч болохгүй бололтой. Арай дэндэнэ ээ. Мянганы төсөл хөдөлгөсөнүүд нь шоронд шантаажчид попчид эх оронч нэр зүүгээд төрд парзитлаастай.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!