2024.05.30, Thursday
spot_img
НҮҮР3Өмгөөлөгч Б.Баасанцогтын бичлэгийг хамт байсан бүсгүй цацсан

Өмгөөлөгч Б.Баасанцогтын бичлэгийг хамт байсан бүсгүй цацсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр олон гишүүд камерын бичлэгээс бол иргэдийн эрх зөрчигдөж байгааг ХЗДХ-ийн сайдаас тодруулсан. Учир нь, өнгөрсөн өвөл хууль шүүхийн ажилтнуудын секс скандалын бичлэг цацагдаж, үүнээс болоод орцны бичлэгийг хэн, хаана хянах вэ гэх асуудал ч яригдсан.

Тэгвэл  Х.Нямбаатар “Өмгөөлөгч Б.Баасанцогтын орцны бичлэгийг Н.Алтанхуяг гишүүн надтай холбож ярих гэж байх шиг байна. Би өөрийнхөө нэрийг цэвэрлэмээр байна. Б.Баасанцогттой холбоотой тэр эмэгтэй өөрөө орцны камерыг гар утсаараа бичиж, олон нийтийн сүлжээнд цацсан. Үүнд цагдаа хамаагүй. Хувийн харилцааных нь л асуудал байсан. Тэр эмэгтэй СӨХ-ийн ажилчдаас хууль бусаар бичлэгийг авч цацсан. Үүнийг хуулиар хориглож, хязгаарлаж өгөх гээд байгаа юм. Үүнийг ил болгосон тохиолдол эрүүгийн хуулиар ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг тодорхой болгож өгөх гэж хуулийн төсөл оруулж ирээд байна шүү дээ” гэх тайлбарыг өглөө.

 А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!