2024.10.4, Friday
spot_img
НҮҮР2Н.Энхбаярын үгнээс эмзэглэхийн учир!

Н.Энхбаярын үгнээс эмзэглэхийн учир!

Алим модноосоо хол унадаггүй гэж. МАН, МАХН хоёр зуун жилийнхээ ойгоор гэрлэлтээ бүртгүүлснээ зарласны цаана У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгох, Н.Энхбаяр эргээд төрхөмдөө ирэх наймаа хийгджээ.  Н.Энхбаярын хэлдэг үнэн. Нэг угшил гаралтай, нэг үзэл баримтлалтай, нэг үүх түүхтэй намууд. Коммунистын нэгдэх нийлэх тухай олон жил яригдсан. Ингээд Н.Энхбаяр Ц.Нямдорж хоёр нэг намын гишүүд болов. Нэгэн цагт Ц.Нямдорж “Их мөрөн шалбаагтай эргэж нийлдэггүй” гэж томорч суусан. Н.Энхбаярыг баривчлагддаг шөнө зурагтаа үзээгүй гэж гөжиж суусан. Одоо эртний найзууд энэ удаад нэг хайрцаганд орлоо.

Н.Энхбаярын хэлэхдээ  МАН-тай  хэд, хэдэн  зарчим дээр урьдчилан тохирсон гэв.

Нэгдүгээрт, Бид шинэ Үндсэн хуультай болох талаар санал бодлоо солилцож байна.

Хоёрдугаарт, Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзэж байгаа.

Гуравдугаарт, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улс байгуулна гэсэн зарчим бий.  Хоёрын намын нэгдлийн хамгийн гол шалтгаан нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Шинэ Үндсэн хууль буюу тав дахь Үндсэн хуультай больё гэж байна. Шинэ Үндсэн хуулийг батлах цаг нь болсон. Дэлхий нийтэд 25 жил тутамд нэг удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталдаг. Тийм учраас тавдугаар Үндсэн хуулийг боловсруулж батлах нь энэ тохирооны хамгийн гол зүйл” гэж төрхөмдөө буцаж ирсэн Н.Энхбаяр хэлжээ. Эндээс харахад У.Хүрэлсүх, Н.Энхбаяр хоёрын гол тохироо нь эргээд Бүгд найрамдах улс байгуулах байжээ. Энэ бол Монголын ардчилалд аюул нүүрлэсний дохио юм.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!