МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, намын даргаар Л.Оюун-Эрдэнийг сонгожээ. Бага хурлын талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Ардын намын Бага хурлын ээлжит XI хуралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Энэ хурлаар намын даргыг сонгох асууддлыг хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан.
МАН-ын шинэ үеийн 12 дахь даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд, улс орныхоо хөгжил дэвшилд илүү боломжийг бий болгох, улс төрийн намууд авлигаас ангид байж, төр нь хүн суртлаас ангид байж улс нийгэм, ард иргэддээ илүү их боломжийг бий болгох сонголтын төлөө зорьж ажиллах болно гэдгээ илэрхийлжэээ
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН мэдээлэл хийхдээ “МАН дотооддоо эв нэгдлээ сахин биелүүлж, ард түмний өмнө амласанаа биелүүлэхийн тулд өнөөдөр Бага хурлаа зохион байгуулж, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо.
1990 онд хийгдсэн Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнг МАН улам илүү бэхжүүлэхийн төлөө зорьж ажиллана. Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг бий болгоно. МАН ядарсныг нь хайрладаг, задарсныг засагладаг улс төрийн нам байх зорилгоо улам бэхжүүлнэ” гэлээ.