Ойрын хоёр, гурван хоног шороон шуургатай, цас орж болзошгүйг УЦУОШГ-аас мэдээллээ.
Ингээд 2021 оны дөрөвдүгээр сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэе.
- 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- 26-нд ихэнх нутгаар,
- 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.