Ковид-19-ийн халдварын тохиолдол хоногтоо мянга, мянгаараа бүртгэгдэж, нас баралт улам нэмэгдэх болов. Энэ бол энгийн ханиад битгий сүржигнэ, адууны мах сармистай шөл, сүүлний өөх, сүүтэй цай уугаад эдгээчихнэ, хөл хориогоо цуцла, хүний эрх яриад байсан монголчуудад тийм биш болохыг ЭМЯ болон энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс анхааруулж, зөвлөх болсон юм. Мөн витамин С, Д-гээр эмчилчихдэг гэх улс төр ч нэг хэсэг явсан. Вакцин хийлгэх хэрэггүй, бид үхэхгүй гэж “мояа”-чууд маань цуурхал тарааж, ухуулга, сурталчилгаа хийсэн. Тийм биш гэдгийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нүүр номдоо анхааруулан бичжээ.
-Коронагийн халдвар авсан хүний тоо өнөөдөр 1340 хүрчээ. Сүүлийн 7 хоногт 22 хүн нас барж, хүнд болон хүндэвтэр өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэж сая мэдээллээ. Корона бол энгийн байдаг л ханиад, битгий сүржигнээд бай, монгол хүнд коронатусахгүй, туссан ч үхэхгүй гэх мэтийн яриа ард түүх болон үлдэж байна. Ийм яриа гаргаж, тарааж байсан хүмүүс одоо юу бодож, юу ярьж байгаа бол. Тэд хань ижлээ, үр хүүхдээ, аав, ээжийгээ алдсан хүмүүсийн өмнө ямар нүгэл үйлдсэнээ ухамсарлаж байдаг болов уу? Эмч, сувилагч, асрагч нар өндөр ачаалалтай ажиллаж байна. Коронагийн халдвар туссан хүнийг С, Д витаминаар л эмчилж байгаа юм шиг яриаг хэсэг тараав.
Үнэн эсэхийг эмчээс тодруулж асууж үзлээ, тас загнууллаа. Арга ч үгүй байх, их ажлын хажуугаар учир мэдэх хүн тэнэг юм асуулаа гэж уур нь хүрсэн байх гэж бодоод өнгөрөв. Сошиалаар коронаг С, Д витаминаар эмчилж байгаа, байдаг л ханиад гэх зүйл явсаар байв.
Нэг “танил” маань корона туссан сураг сонсоод утас цохиж, биеийн байдал, санаа сэтгэл, ямар эмчилгээ хийж байгааг нэг бүрчлэн асуулаа. Тэднийх 3-уулаа корона тусчээ. Хамтдаа ХӨСҮТ-ийн 1 өрөөнд эмчлүүлж байна гэнэ. Гэр бүлийн хүн нь амьсгалын аппаратанд ороод гарлаа, олон төрлийн эм, тариа хийлгээд эдгэж байна, эмч сувилагч, асрагч нартаа баярлаж байна гэв. Өөрийнх нь корона хүндэрч хатгаа болсон гээд витаминуудаас гадна ууж байгаа 3-4 эмийн нэр хэлэв. Дандаа мэддэггүй эмийн нэр хэллээ, мэддэгээс С, Д витамин л байв. Коронагийн халдварын хүнд хөнгөнөөс шалтгаалаад эмчилгээнүүд нь өөр өөр байгаа ажээ. Коронагийн халдвар авснаа анх мэдээд цочирдсон, үл итгэсэн бол одоо дажгүй, хүнд юмны ард эмч нарынхаа буянаар гарч байна аа гэв. Эмчилгээний талаар худал хуурмаг мэдээнд итгэж болохгүй шүү гэдгийг онцолж хэлмээр байна.
Коронагийн хавьтагч болсон нэгэн жолоочийн бичсэн постыг өчигдөр уншлаа. Гэр бүл, найз нөхөд, нутаг усныхаа хүмүүсийг эрсдэлд оруулахгүй гэж өөрийгөө олон хоногийн турш эзэнгүй хашаанд машиндаа тусгаарлажээ. Бахархмаар жишээ, олон хүн уншсан байгаасай.
Эмч, сувилагч, асрагч нартаа урам өгцгөөе, тэдэнд ачаалал өгөхгүйн тулд, өөрсдөө халдвар авахгүйн тулд, бас бусдад халдвар тараахгүйн тулд БҮГД хичээцгээе. ХАМТДАА хичээцгээе.
Чи сангийн сайд байхдаа төсвөө тодотгоод вакциндаа мөнгө төсөвлөөд ард иргэдээ вакцинжуулцан бол монгол улс маань иймдээ тулахгүй байсан.баттулгатай дайтаж байхаар ард иргэдээ бодох сэтгэлгүй чи ч гадны гар хөлүү сүүгийн бөгс долоогчоо.одоо матрын нулимас унагаад яахав далд ор.
Вакцин хаана бн Хүрэлбаатар аа? Мөн эмч нар луу дайраад бгаа нь танай мангаруудаас өөр хэн ч бхв дээ?
Гадаадаас авсан тусламжийн мөнгө Монгочуудын өгсөн хандивын мөнгө хаана байна аа? Хүрэлсүх Хүрэлбаатар 2 энэ мөнгөний тухай тайлангаа тавих хэрэгтэй байна.