2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРПопулист МэдээЧ.Хүрэлбаатар: Х.Баттулгад горьд гэе

Ч.Хүрэлбаатар: Х.Баттулгад горьд гэе

МАН дотор Ерөнхийлөгч Х.Баттулгад талтай хүн олон. Тэгвэл түүнд харшилтай хүн бол Ч.Хүрэлбаатар.  У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилогдох үед Х.Баттулга уг томилгоонд хориг тавьж байлаа. Мөн түүний Тамгын газрын дарга асан З.Энхболд гучин гэр бүлийн нэг бол Ч.Хүрэлбаатар гэж нэрлэж байв. Харин өнөөдөр Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгч Х.Баттулгад “салаавч” өгөөд сууж байна. Тэрбээр  “Захиалж шоронд суулгасан хүн нь зайлж байж Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нар шоронгоос гарна. Тэр хүн монголын өнгөтэй өөдтэй бүхнийг харлуулж, дэлхийн улс орнуудад Монголыг муулан, МАН, АН-ыг тарааж дарангуйлал тогтоох хүсэлдээ шатаж яваа. Горьд л гэе” хэмээн твиттертээ жиргэжээ. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Х.Баттулгад хаяглаж  “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2019 оны 11-р сарын 14-ний өдөр УИХ-аар батлагдаж, 2020 оны 5-р сарын 25-наас хэрэгжээд эхэлсэн. Батлагдсанаас хэрэгжиж эхлэх хүртэл 194 хоногийн хугацаанд Х.Баттулга нэр дэвшихээ баталгаажуулах оролдлогыг хийх цаг хугацаа, боломж зөндөө байсан. Түүнд ердөө сайн хуульч л хэрэгтэй байв. Гэхдээ түүнд хүчээ өгчих сайн хуульч огтхон байгаагүйг түүний удаа дараагийн хоригууд тодорхой харуулсан. Х.Баттулга бүх боломжоо өөрөө алдсан, хэрэгтэй цаг хугацааг өнгөрөөсөн, хийх ёстой зүйлээ хийж чадаагүй. Одоо гоншигноод нэмэргүй. Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Нэр дэвших боломжгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэж байсан юм.
Д.Шоовдор
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!