2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРМонголБ.Энхмөрөнг чөлөөлөхөөр болжээ

Б.Энхмөрөнг чөлөөлөхөөр болжээ

Төрийн албаны тухай хуулийг зөрчин, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргын албан тушаал томилогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Тэрбээр төрийн албаны шалгалт өгөөгүй, сонгон шалгаруулалтад ороогүй, гишүүн ээжийнхээ дэмжлэгтэйгээр уг албна тушаалд очсон гэх шүүмжлэлд өртсөн.

М.Оюунчимэг гишүүн болсноор эгч, ах, дүү, хүүгээ төрийн албан шургуулсан нь олны дургүйцлийг төрүүлсэн. МАН-ын удирдлагаас түүний хүүг албан тушаалаас нь чөлөөлж, цаашид хууль дүрмийн дагуу сонгон шалгаруулалт явуулахаар болжээ.  Ийнхүү эрх мэдлээрээ далайлган энгийн иргэдийн боломжийг хулгайлж, төрийн албыг төрлийг болгосон энэ мэт жишиг Монголд хэвийн үзэгдэл болсон. Энэ удаад М.Оюунчимэг гишүүн хүүгийнхээ ирээдүйд асар том толбо үлдээлээ гэхэд буруудахгүй ч биз.

 

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!