2024.04.26, Friday
spot_img
НҮҮР2ТӨРЛИЙН АЛБА: УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

ТӨРЛИЙН АЛБА: УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Төрийн албанд төрлийнхөн томилогддог бичигдээгүй хууль амь бөхтэй үйлчилсээр. Ардын хүүхэд хүсэн мөрөөдөөд ч очиж чаддаггүй суудалд сайд, дарга нарын хүүхдүүд ногоон гэрлээр томилогддог жишиг Монголд тогтоод уджээ. Энэ тухай хэвлэлийнхэн нэг хэсэг шуугиад өнгөрдөг ч, төрийн албаны ураг төрлийн хэлхээ улам томорсоор байна. Тиймээс IPEN.mn сайт эрхэм гишүүн М.Оюунчимэгийн төрлийн албаны төрлийн мод хэрхэн “цэцэглэж” буйг хүргэе.

-Төрийн алба шат шатандаа хариуцлага хүлээдэг, ёсзүйтэй, хүнлэг, сахилга баттай байж, гүйцэтгэлд тулгуурлан үнэлэгддэг байх соёлыг нэвтрүүлнэ.

/Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнээс/

М.Оюунчимэг нь Чингэлтэй дүүргээс УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдсон. Түүнийг 2016 онд анх удаа УИХ-ын гишүүнээр томилогдох үед гэр бүлийнх нь жилийн орлого нь

22 сая төгрөг байсан бол дөрвөн жилийн хугацаанд 460 сая болтлоо хөлжжээ.

Хүү Б. Энхмөрөн

Өдгөө 26 настай энэ залуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргын албан тушаалд 2021 оны нэгдүгээр сард  томилогдсон байна.  Эрхэм гишүүний том хүү Төрийн албаны тухай хуульд заасан шалгуурт хэрхэн тэнцсэн нь сонирхол татаж байгаа юм. Тэрбээр Лондонд сургуулиа төгсөж ирснийхээ дараа 2018 онд Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан юм.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэл нь төрийн албанд 8-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шалгуурыг Б.Энхмөрөн  хангах боломжгүй хүн юм.  Тэр ч бүү хэл Төрийн албаны тухай хуулиар хэлтэс албаны дарга нар төрийн албанд доод тал нь 4 жил ажилласан байх шаардлага тавьдаг. Энэ шаардлага ардын хүүхдүүдэд үйлчилдэг бол албан тушаалтнуудыг хүүхдүүдэд үйлчилдэггүйн нэгэн жишээ энэ. Б.Энхмөрөн өнгөрсөн Баасан гаригт төрийн албаны шалгалтад тэнцээгүй гэх мэдээлэл ч байна.

Төрсөн эгч М.Цэцэгээ

М.Оюунчимэгийг УИХ-ын гишүүн болохоос өмнө төрсөн эгч М.Цэцэгээ нь кондуктар хийдэг байсан талаар хэвлэлүүд мэдээлдэг. Харин дүү нь гишүүн болсноор төрсөн эгч М.Цэцэгээ нь Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар томилогдсон байдаг.

Дүү Л.Эрхэмзаяа

М.Оюунчимэгийг гишүүнээр томилогдсоны дараа төрсөн эгчийнх нь хүүхэд гэгддэг Л.Эрхэмзаяа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц, тээвэр ложистикийн газрын захиралаар томилогдсон.

Төрсөн ах М.Эрдэнэдалай

М.Оюунчимэгийг гишүүнээр сонгогдсоны дараа түүний төрсөн ах мөн л төрийн албанд ажиллах болжээ. Мөнхөөгийн Эрдэнэдалай гэгч хүн гишүүн дүүгийнхээ татаас, дэмжлэгтэйгээр  Авто тээврийн үндэсний төвд ажиллах болсон байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!