2024.04.26, Friday
spot_img
НҮҮР2З.Энхболд Х.Баттулгыг бас дахиад мурих нь!

З.Энхболд Х.Баттулгыг бас дахиад мурих нь!

Ийм хардлага хийгээд бор шувуу амь наана, там цаана болсон Ардчилсан намынхны дунд “шогшиж” явна.

Автоматик, телемеханикийн инженер, эрх зүйч мэргэжилтэй З.Энхболд толгой толгой бүрэн дунд боловсролтой, зураач Х.Баттулгаас тохой илүү ажиллаж таараа.  Тэр тусмаа Монголын улс төрд Х.Баттулгаас удаан чанагдсаны хувьд З.Энхболдод нэг бодол бий ч биз.

Х.Баттулга Ерөнхийлөгч болоод хамгийн анхны зарлигаараа З.Энхболдыг Тамгын газрын даргаараа томилсон байдаг. УИХ-ын сонгуульд намаа гудамжинд гаргасан тэрбээр Ерөнхийлөгчийн даган ордон орсноосоо хойш “Ордны тайган” гэх нэр хоч зүүтлээ намын нөхдийнхөө эсрэг ажилласан нь үнэн. Ямар сайндаа л АТГ-т очиж мэдүүлэг өгөхдөө намынхаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг матчихаад гарч ирсэн гэх шүүмжлэлд өртөх билээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрыг гурван жил удирдсан түүнийг Монгол Улсын дэд ерөнхийлөгч гэж ёгтлодог байв.

Үнсэндээ, Ерөнхийлөгч Х.Баттулгаас З.Энхболдын улс төр илүү тодорч харагддаг байсан. Хэлэмгий доломгой түүнийг МАН-ын үнэмлэхүй олонх барж дийлэхгүй үе ч байлаа.

Гэвч, нэг өдөр /2020 оны хоёрдугаар сард/ төрхөмдөө буцаж, С.Эрдэнийн хаяаг бараадсан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс болсон гэх жиг жуг яриа. З.Энхболд хэдийгээр үүнийг үгүйсгэж, УИХ-ын сонгуульдаа бэлтгэхээр чөлөөлөгдсөн гэж тайлбарласан ч үнэмшил муутай сонсогдоод өнгөрсөн билээ. Үүний дараа УИХ-ын сонгуульд З.Энхболдын тойрог дээр Х.Баттулга бас нэг зөвлөх Ц.Хулангаа “сойсон” нь санамсаргүй тохиолдол лав биш.  Тэр тусмаа С1 телевизээр З.Энхболдын ах дүү нарын хамаарал бүхий “Хишиг арвин” компаний тухай сөрөг нэвтрүүлэг бэлтгэн цацсан нь Х.Баттулгын түүнд барьсан сюрпириз гэж хэлж болно.

Ямар ч байсан УИХ-ын сонгуулийн өмнө зам салсан тэд эргэж нийлсэн нь үгүй.  З.Энхболд Төрийн ордноос явнаас хойш Х.Баттулгын  бүтэлгүйтэл эхэлсэн. Явахдаа З.Энхболд зүгээр ч нэг явчихаагүй. Х.Баттулгыг дахин нэр дэюших боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үгүй хийчихсэн гэж МАН-ынхан түүнийг буруутгадаг.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрх болоод Төрийн тэргүүнд нэр дэвшигчид тавих шалгуурт өөрчилсөн. Ерөнхийлөгчид өмнө нь 45 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлдэг байсан бол нэмэлт өөрчлөлтөөр 50 нас хүрсэн хүн нэр дэвших эрхтэй болсон. Ингэхдээ зургаан жилээр нэг удаа сонгох заалтыг оруулсан юм.

Энэхүү заалтыг хуулийн анхны төсөл 2025 оноос хэрэгжүүлэхээр суулгаж өгсөн ч 2020 оноос дагаж мөрдөхөөр болгосон хүн нь З.Энхболд гэж харддаг, ярьдаг.

Гэхдээ З.Энхболд наана үгүйсгэж, хууль буцаж үйлчилдэггүй тул Х.Баттулга нэр дэвших эрхтэй гэсэн тайлбарыг өгдөг билээ. Гэвч, энэ бол З.Энхболдын тайлбар. Цаанаа ямар бодолтой явааг З.Энхболдоос өөр хэн ч үл мэднэ.

Ардчилсан нам хоёр тусдаа сунгаа явуулж, Ц.Тувааны талаас С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин нар өрсөлдөж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд хоёулаа О.Цогтгэрэл дээр бооцоо тавьсан нь мөнгөнд нь болсон байж болох талтай. Ардчилсан намдаа л “ойгүй” ганц баян нь одоо О.Цогтгэрэл болж харагдаж байгаа.

Ц.Тувааны АН-ын дотоод сонгуулийг З.Энхболдын туслахаар ажиллаж байсан И.Мөнхжаргал хариуцаж байгаа. И.Мөнхжаргал нь Өвөрхангай аймаг дахь телевизийнх нь захирал, өөрийнх нь туслахаар ажиллаж байсан. О.Цогтгэрэлийг намын даргаар ялуулах даалгавартай. Үүний ард О.Цогтгэрэл намын дарга З.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвших тохироо хийгдсэн гэж хөшигний арын яриа сонсогдож байна. Учир нь, Үндсэн хуульд зааснаар Х.Баттулга нэр дэвших ямар ч боломжгүй, дээр нь УИХ түүнд удахгүй импичмент хийж болзошгүй.

Энэ мэтийг инженер, эрх зүйч З.Энхболд тооцоогүй гэвэл нүгэл болно. Тэр бол улс төрийн хатуу самар,  улс төрийнхний хочилдгоор “ордны тайган” шүү дээ. Тэгэхээр З.Энхболд Х.Баттулгыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг “мурьсан”. Одоо АН-ын дотоод сунгаагаар хоёр дахиа молигдохгүй гэх баталгаагүй.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!