2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРУлс ТөрЗГ: ХӨЛ ХОРИОГ 3 ХОНОГ СУНГАЖ, ЦААШИД СУЛРУУЛНА

ЗГ: ХӨЛ ХОРИОГ 3 ХОНОГ СУНГАЖ, ЦААШИД СУЛРУУЛНА

УОК-ын дарга, Шадар сайд Я.СОДБААТАР:

-Бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттай бууруулах нь зөв гэж үзлээ.

  1. Нийслэлд тогтоосон гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл буюу 3 хоногоор сунгах.  Энэ хугацаанд аж ахуй нэгж, иргэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, бэлтгэл ажлыг хангуулна.
  2. Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэн арванхоёрдугаар сарын 21-ний 06.00 цаг хүртэл хугацааг сунгах.
  3. Архангай, Сэлэнгэ аймагт хөл хорио дуусгавар болоход өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуусахад,  хэсэгчилж тавих гэсэн саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна гэв.

Арванхоёрдугаар сарын 14-өөс эхлэн үе шаттайгаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэлийн удирдлагуудын санал болгосноор 34 үйл ажиллагаа буюу такси, авто засвар, ресторан, кофе шоп, ахуйн хэрэглээний барааны салбар, нүдний шил засвар гэх мэт байгууллагуудыг үе шаттай нээнэ гэсэн саналыг Нийслэлийн онцгой комисоос ирүүлсэн. Цаашид 10 хоногийн дараа 20 орчим үйлчилгээний байгууллага байгаа ч халдварын тархалт өндөртэй байгууллагуудыг нээх эсэх асуудлыг судалж байна. Ер нь иргэдийн амьдрал ахуйтай уялдуулж, 10 хоногийн зайтай аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг үе шаттай нээхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!