2024.04.26, Friday
spot_img
НҮҮР1ЗГ: Наадмаас хэмнэсэн зардлаар иргэдээ эмчилнэ

ЗГ: Наадмаас хэмнэсэн зардлаар иргэдээ эмчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо.

Хуралдаанаар ямар шийдвэр гарсан талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг хэлэлцлээ. Долоо хоногийн хугацаанд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллаагаг хязгаарлахаар боллоо. Тухайлбал, хоолны газрын заалны үйлчилгээг долоо хоногоор хязгаарлах, халдварын эмчилгээний арга барилаа өөрчлөх чиглэл өглөө. Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэлийг өгч байна. Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр үзэгчгүй зохион байгуулна. Харин орон нутаг, аймаг сумдын баяр наадмыг зохион байгуулахгүй, хориглож байна. Харин хэмнэсэн зардлыг нь эрүүл мэндийн салбарт зориулна” гэв.

Харин Сангийн сайд Б.Жавхлан “Энэ оны төсвийн орлого тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан.  Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн зургадугаар сарын хугацаанд Covid-19 халдварын улмаас хүнд нөхцөл байдалтай байсан хэдий ч урт хугацааны сунжирсан хатуу хөл хорио барилгүй байсны үр дүнд эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг гарсан. 2021 оны эхний таван сарын байдлаар “E-Barimt” системд бүртгэлтэй ААН-үүдийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 25.0 хувиар өссөн байна” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!