2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРДэлхийАзи, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдлээ

Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдлээ

Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орж буйг нотолсон батламжаа хүлээн авлаа.

Монгол Улс хэлэлцээрт нэгдэн орж буй 7 дахь улс. Комиссын зүгээс энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж, үр ашгийг нь илүү хүртээлтэй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ тэрээр нотолж, ирэх 10 дугаар сард хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлаар манай төр, хувийн хэвшлийхэнд сургалт зохион байгуулах талаар мэдээлэв.

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр тус хэлэлцээрийн оролцогч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж эдийн засгаа төрөлжүүлэх, бүс нутгийн интеграцийн үйл явцад идэвхтэй оролцоход чухал ач холбогдолтой Байнгын төлөөлөгч А.Төмөр тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ дурдав.

2021 оны 1 дүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэх хэлэлцээрийн дагуу гишүүн улс руу хийх бараа бүтээгдэхүүний экспортод тарифын хөнгөлөлт эдэлж тус хэлэлцээрийн оролцогч болох БНЭУ, БНХАУ, БНСУ, Шри Ланка зэрэг улсын төлөөлөгчид “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орж буйд баяр хүргэж, худалдаагаа өргөжүүлэхэд хамтран ажиллахаа мэдэгдлээ.

APTA mongolia 2020
Жуух бичгийг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанад 2020 оны 9 дүгээр сарын 29-нд гардуулав.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!