2024.04.19, Friday
spot_img
НҮҮРМонголГХЯ-ныхан Европын холбоог гомдоов

ГХЯ-ныхан Европын холбоог гомдоов

Монгол Улс COVAX хөтөлбөрт нэгдэснээр хүн амынхаа 20 хувийн хэрэгцээт вакциныг хандивлагч орнуудаас хүлээн авахаар болсон билээ.

Хандивлагч орнууд энэ сарын 12 буюу Баасан гаригт эхний ээлжийн 14,400 тун вакциныг хүлээлгэн өгсөн талаарх мэдээг Гадаад харилцааны яам албан ёсны сайтдаа байршуулжээ. Гэвч тус мэдээлэлд хандивлагчдын талаар нэг ч үг дурдаагүйд Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн уг мэдээлэлд Европын холбооны Монгол дахь төлөөлөгч Траян Христеа “COVAX бол дэлхий нийтийн хамтын ажиллагааны гайхалтай нэг жишээ юм. Европын холбоо нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын агентлагууд болон бусад хандивлагчийн хамтаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна.

Европын холбооны улсууд болон санхүүгийн байгууллагууд 2.2 тэрбум гаруй еврог хандивласнаараа дээрх хөтөлбөрт тэргүүлэх хувь нэмрийг оруулаад байна. Монгол Улсад ирүүлсэн анхны багц нь ердөө эхлэл бөгөөд цаашид илүү их тун вакциныг хөтөлбөрөөр дамжуулан авчирна” гэснийг онцолсон байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!