Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийх үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг есдүгээр сарын 28-нд Казахстан улс руу нэмэлт нислэг үйлдэх болсон талаар мэдээлэл өглөө. Мөн тэрээр аравдугаар сард үйлдэхээр төлөвлөсөн тусгай үүргийн нислэгүүдийг танилцууллаа. Үүнд:
- Аравдугаар сарын 5-ны өдөр /Нурсултан/
- Аравдугаар сарын 8-ны өдөр /Сөүл/
- Аравдугаар сарын 10-ны өдөр /Токио/
- Аравдугаар сарын 12-ны өдөр /Сөүл/
- Аравдугаар сарын 16-ны өдөр /Сөүл, транзит/
- Аравдугаар сарын 17-ны өдөр /Сөүл/
- Аравдугаар сарын 18-ны өдөр /Сөүл/
- Аравдугаар сарын 19-ны өдөр /Сөүл/
- Аравдугаар сарын 20-ны өдөр /Сөүл/
- Аравдугаар сарын 23-ны өдөр /Франкфурт/
- Тодорхойгүй /Сиатл/