2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР3Дотоодод халдвар гарснаар Монголд ирэх иргэд цөөрчээ

Дотоодод халдвар гарснаар Монголд ирэх иргэд цөөрчээ

Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод анх халдвар тархсанаас хойш хоногтоо 200 гаруй хүн covid-19-ийн халдвар авч байна. Халдварын тоо улам нэмэгдэж, цаашдаа мянга, мянгаараа өвчилж болзошгүйг эрдэмтэд, судлаачид анхааруулах болсон.

Монгол Улс дотооддоо covid-19-ийн халдварыг алдаагүй байхад гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо сараас сард нэмэгдсээр байсан. Гэвч, сүүлийн саруудад эх орондоо ирэх хүсэлтээ иргэдийн тоо цөөрчээ. Энэ нь гадаад улс орнууд иргэдээ вакцинжуулж эхэлсэнтэй холбоотой байж болох. Нөгөө талаар дотоодод халдвар тархсанаас болсон байх магадлалтай. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Дөрөвдүгээр сарын тусгай нислэгийн тов зарлагдсан. Ирэх сард 400 гаруй иргэн эх орондоо ирэхээр хүсэлтээ гаргасан байна. Эх орондоо ирэх иргэдийн тоо буурч байна. Энэ нь гуравдугаар сарын нислэгээр ажиглагдаж байна” гэжээ.

CoVax хөтөлбөрийн хүрээнд Файзер 25 мянган хүн тун вакциныг Монгол Улс маргааш татан авна. Энэхүү вакциныг 65-аас дээш насны болон архаг хууч хүнд өвчтэй хүмүүст хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!