2024.05.20, Monday
spot_img
НҮҮРМонголАмралтын өдрүүдээр бороо орно

Амралтын өдрүүдээр бороо орно

Зургадугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэе.

  • 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр аадар бороо,
  • 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 23-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орохоор байгаа аж.

Ингэхдээ салхи 20,21-нд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Говь талын нутгаар өдөртөө халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Мөн энэ сарын 21-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ гэдгийг мэдээлэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!