2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРМонголКОВИД-19 халдвар оргил үедээ хүрээгүйг анхааруулжээ

КОВИД-19 халдвар оргил үедээ хүрээгүйг анхааруулжээ

Дэлхийн хэмжээнд коронавирусний халдварын өвчлөлөөр АНУ, Бразил, ОХУ-д тэргүүлсэн хэвээр байгааг ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар мэдээлэв.

Тухайлбал, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн мэдээлснээр, даваа гарагт тус улсад 26 мянган хүн шинээр халдварлаж, 616 хүн нас баржээ. Нэгдүгээр сарын 20-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш АНУ-д нийтдээ 1.8 сая хүн халдвар авч, 104 мянга гаруй хүн нас баржээ. Халдварт хамгийн ихээр өртсөн Нью-Йорк мужид 371 мянга тохиолдол бүртгэгдэж, 29,800 гаруй хүн эндсэн байна. 

Бразилд өчигдөр 12 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 526 мянга гаруй болжээ. Одоогийн байдлаар тус улсад 211 мянган хүн эдгэрсэн бол 215 мянган хүн халдвартай байна.

ОХУ-д ирэх долоо хоногоос “Авифавир” эмийг халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд нэвтрүүлж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд Төв болон Өмнөд Америкт халдвар эрчимтэй тархаж байгаа бөгөөд оргил үедээ хүрэх хараахан болоогүй гэдгийг анхааруулсан байна.

ДЭМБ-ын өчигдрийн хурлын үеэр шинжээчид шинэ коронавирусний халдвар дамжих замд өөрчлөлт ороогүй. Халдвараас хүн өөрийгөө сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь хүнээс зайтай байх, гараа сайтар савандаж угаах, нүүр амандаа бохир гараа хүргэхгүй байх, агааргүй орчноос зайлсхийх, амны хаалтаа тогтмол зүүх зэрэг ариун цэврийн энгийн дэглэмийг сахиж чадвал халдварын дэгдэлтийг зогсоож чадна гэдгийг онцолжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!