Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт нийт 377 сорьцод шинжилгээ хийж, 3 хүний шинжилгээний хариу эерэг гарч, Ковид-19-ийн халдварын шинээр батлагдсан тохиолдол 58 боллоо. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавтлын 972 хүн тусгаарлалтад байна.
Ерөнхий боловсролын 2 сурагч, 1 багш хавьтал болж халдвар авсан байна. Халдвар авсан сурагчдын ангийхан болон багш нарыг шинжилгээнд хамруулах, тандалт судалгааг зохион байгуулж байна.
Гарч байгаа халдваруудын эх уурхайг тандалт судалгаагаар бүрэн тогтоосон. Тогтоогдсон 4 голомтын нэг нь Өвөрхангай аймгийн “Сэмжид-Хужирт” сувилалаас үүдэлтэй. Мөн Улаанбаатар хотоос 3-р сарын 1-ний өдрөөс хойш ирээд буцсан халдвартай иргэн түүнээс үүдэлтэй 3 голомт байна.
Олон улсын худалдааны төвийн халдварын хавьтал, хамрах хүрээ их байна. Иймд тус төвийн хүнсний ногооны тасаг, 2-р давхарын хойд хэсэгт байрлах бэлэг дурсгал, хөнжил гудас худалдан борлуулдаг лангуугаар 3-р сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлсэн иргэд 9940-1885, 8803-5272, 9902-0488 дугаарын утсаар холбогдох шаардлагатай байна.