ЭМЯ-ны цаг үеийн асуудлаар хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү Ковид-19 шинжилгээний хариунуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр: “Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүний шинжилгээнд Ковид-19 илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтан булгийн боомтоор орж ирсэн 2 оюутны давтан шинжилгээнд 10 хоногийн дараа коронавирус илэрлээ.
Эмчлүүлж буй хүмүүсийн 108-ынх нь биеийн байдал хөнгөн, 14 нь хүндэвтэр байна. Тэдний дунд жирэмсэн эмэгтэй 3 байна.
Өнөөдөр мөн 1 оюутан эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч байна. Энэ оюутан маань 22 настай, 23 хоног эмчлэгдээд эдгэрлээ” гэсэн юм.
Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдол 193 болж, үүнээс 71 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гараад байна.