2024.04.26, Friday
spot_img
НҮҮРДэлхийMedium.com: Монголын улстөрийн гол хэрэгсэл айдас болжээ

Medium.com: Монголын улстөрийн гол хэрэгсэл айдас болжээ

Улаанбаатар хотын дүүргийн шүүхийн танхимд өнгөрсөн тавдугаар сарын 5-нд Монгол Улсын ардчилсан замаар сонгогдсон анхны Ерөнхий сайд Мэндсайханы Энхсайханд 4 жил 6 сарын хорих ял оноож, үргэлжлүүлэн нийтийн албанд 4 жил алба хашихыг хоригложээ.

Энэ нь экс Ерөнхий сайдыг шоронд явуулсан гурав дахь тохиолдол байв.

2019 оны зургадугаар сард Монгол Улсын авилгалтай тэмцэх газар түүнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, баривчлагдсанаас хойш нэг өдрийн дараа суллаж байсан. Энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд экс Ерөнхий сайдыг сошиал медиа дээр “хэт идэвхтэй” байсны төлөө 12 өдөр цагдан хорисон. “Эрх баригчид түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж байх хугацаанд хийсэн ажлыг буруутгаж улмаар нийтийн сүлжээнд идэвхтэй байна хэмээн цагдан хорилоо. Энэ бол түүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна” гэж Энхсайханы өмгөөлөгчид мэдэгдэв. Шүүхийн шийдвэрийг өмгөөлөгчид “үндэслэлгүй, хууль бус, улстөрийн явуулга” гэсэн бөгөөд экс Ерөнхий сайдын хувьд ялласан бүх хэргийг үйлдээгүй хэмээн няцаасан юм.

Шүүх хуралд НҮБ, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Европын холбоо, түүний гишүүн орнуудын олон байгууллагууд ихээхэн анхаарал тавьж байсан. Улаанбаатарт суугаа АНУ-ын ЭСЯ-ны ажилтан гурван өдрийн турш шүүх ажиллагаанд оролцсон бол Европын холбооны Улаанбаатарт суугаа төлөөлөгчид эв нэгдлийн шинж тэмдэг болгон Европын Холбооны далбааг чагнасан баавгайг гэр бүлд нь илгээв.

Энхсайханд холбогдох эрүүгийн хэрэг нь түүнийг мега төсөл хариуцсан сайдаар 2014 оноос 2016 он хүртэл ажиллаж байх хугацаанд улс орныхоо эдийн засгийг тэлэхэд зориулсан хүчин чармайлт, томоохон шинэчлэлийг толгойлсон явдалд байсан юм.

Тэрээр Японы Сумитомо корпораци, БНХАУ-ын Шинхуа Энержи ХК, Хонконгод бүртгэлтэй Монголиан Майнинг корпорацийн охин компани болох консорциумтай хийх хэлэлцээрийг даргалж байв. Хэлэлцээр Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-т хөрөнгө оруулахтай холбоотой байсан бөгөөд дэлхийд томоохонд тооцогдох (6 тэрбум тонн) коксжих нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөтэй байсан. Тавантолгойн гэрээний төслийн талаар удаа дараа маргасны эцэст Монголын парламент төслийг царцаах шийдвэр гаргасан. Хэт улс төржсөн үйл явдлаас болж “консорциумаас босгох дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалт 2015 онд бүтэлгүйтсэн” гэж Блумберг мэдээлэв.

Ямагт мөнгөний дутагдалтай байдаг Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа шинэчлэх арга замуудыг байнга эрэлхийлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2018 онд Тавантолгойн уурхайн 30 хувийг олон улсын хөрөнгийн анхдагч зах зээл дээр худалдах саналыг төр нь дэмжиж санал хураалт явуулж байсан. Блумберг Ньюсийн мэдээлснээр дэлхийн хамгийн том гүйцэд судлагдаагүй коксжих нүүрсний нөөцийг ашиглах гурав дахь оролдлого энэ байсан бөгөөд сүүлийн энэ хүчин чармайлт нь Хонконгт IPO-аар дамжуулан нэг тэрбум гаруй долларыг босгоно гэж тооцоолж байжээ. Гэвч 4-р сарын сүүлчээр “улс төрийн гажуудал, дэлхийн санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг онцлон тэмдэглээд” IPO хийх төлөвлөгөөгөө Монгол Улс цуцлав.

Энэхүү бүтээгүй төслөөс таван жил, үргэлжлүүлээд хоёр жил мөрдөн байцаалт явуулах хугацаанд Тавантолгойн асуудалтай холбогдуулан гэмт хэрэгт унагах ажлын эсрэг Энхсайхан тэмцэж байсан. Энхсайхан хэд хэдэн удаа өөрийн твиттер хуудаснаа гэмт хэргийн мөрдөн байцаалтын талаар мэдээлэл хөндөж тавьсан нь уг хэргийн тухай олон нийт ойлголт авах, улмаар баримтуудын талаар мэтгэлцэх боломж олгов.

“Аав маань дуугуй байвал буруутай болж. Өөрийгөө төлөөлж үг хэлвэл шоронд орж байна” гэж М.Энхсайханы том хүү жиргэжээ.

“Нөхөр маань зүрх сэтгэлээ, улс орныхоо хөгжилд зориулсан. Төрийн гарт ийнхүү олон сар зүдэрч байгаа нь ичмээр зүйл” гэж экс Ерөнхий сайдын эхнэр Чулуунбатын Мөнхням хэллээ.

Хэдийгээр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүх хурал болон ял шийтгэлийн талаар харьцангуй чимээгүй байсан ч энэ явдал нийгмийн сүлжээнд #freeEnkhsaikhan хөдөлгөөнийг өрнүүлж, зарим дэмжигчид нь “Эмнести Интернэшнл” сайт руу шууд жиргэн, дэлхийн манаач байгууллагуудыг энэ хэрэгт анхаарал хандуулахыг хүссэн. Дэмжигчид гудамжаар тайван жагсаал зохион байгуулж, онлайн өргөдлийг эхлүүлэв. Өнөөдрийн байдлаар 1636 хүн М.Энхсайханыг суллах өргөдөлд гарын үсэг зурсан бөгөөд үүнд АНУ-аас 31 нэр багтсан байна. “Тэрбээр бүх насаа бидэнд зориулсан, төрийн албанд шинэчлэл хийсэн. Тэр бидний дэмжлэг, анхаарлыг хүртэх ёстой. Энхсайханыг гэртээ ирэх хүртэл бид тэмцэх болно” гэж гудамжны жагсаалд оролцсон нэг эсэргүүцэгч “Бид өөрийгөө хамгаалах эрхийг шаардаж байна #freeEnkhsaikhan”гэсэн хуудас барин хэлэв.

Монголын улстөрийн гол хэрэгсэл айдас болоод байна. Бодлого боловсруулагчид намын харьяаллаас үл хамааран илүү их айж байна гэж Монголын хэвлэл мэдээлэл хэлжээ. Тус улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын өөрийн өрсөлдөгч, сэтгүүлчдийг дуугүй болгох арга маргаан дагуулж, хүний эрх, ардчилал, хууль дээдлэх засаглалыг үл тоомсорлосон үйлдэл болон Владимир Путиныг шүтэх түүний “идеализм” нь шүүмжлэлд өртсөөр байна.

2018 оны дөрөвдүгээр сард Трансперенси Интернэшнл нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, улсынхаа хамгийн дээд манаачийг ажлаас нь халах заналхийллээ зогсоохыг уриалав. Уг тайлан нь Ерөнхийлөгч Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурор болон Авилгалтай тэмцэх байгууллаагуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Ерөнхий шүүгч, Прокурор, АТГ-ын дарга нарыг шууд өөрчлөх эрх мэдэлтэй болсон явдал улс төрийн хямрал үүсгэсний дараа гарчээ.

Эдгээр шинэчлэл нь шүүгч, прокурорыг авлигын эсрэг арга хэмжээ авахаас зайлсхийх, ялгаварлан гадуурхах, үг хэлэх, шударга ёс тогтоох үйлд хүмүүс оролцохоос эмээдэг болох үр дагавартай” гэж НҮБ-ын 2019 оны тайланд анхааруулжээ.

Бөхөөс эхлээд чинээлэг бизнесмэн болж энэ улсын хамгийн өндөр албан тушаалд хүрсэн Баттулгын амжилтын түүх ардчилсан Монголтой холбоотой. Гэвч анхны ардчилсан Ерөнхий сайдаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн ардчилсан эрхээ хэрэгжүүлсний төлөө шоронд хийх нь үнэхээр хуурмаг бөгөөд өөрийн бүс нутагт ардчиллын бэлэг тэмдэг хэмээн алдаршсан үндэстний хувьд сайн зүйл биш юм. 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч, эрх чөлөөний төлөө тэмцэгч олон улс төрчид уг ялыг буруушааж, энэ шударга бус явдалтай бүх талаар тэмцэхээр амлажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж шүүхийн үйл ажиллагаанд улс төрийн оролцоо өсөн нэмэгдэж буйд санаа зовж байгаагаа илэрхийлж “Түүх түүний жинхэнэ шүүгч болохоос энэ улс төрийн яллалт түүнийг шүүхгүй #freeEnkhsaikhan” гэв.

Энхсайхан Ерөнхий сайд, хоёр удаагийн парламентын гишүүн, 2017 онд Шведийн Вант улсад суугаа элчин сайд зэрэг албан тушаалуудыг хашиж байсайн улс төрийн карьертай. Тэрээр эдийн засагч, Украины Киевийн их сургуулийн 1978 оны төгсөгч. Хожим нь 1984 онд Оросын Шинжлэх Ухааны Академид шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энхсайхан эхнэр, бага хоёр хүүхэдтэйгээ нийслэл Улаанбаатар хотод амьдардаг.

Эх сурвалжJames Cooper
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!