2025.05.15, Пүрэв
spot_img
Нүүр хуудас блог хуудас 141

Нэгдүгээр сараас хойш 283 мянган зорчигч Монголд иржээ

0

Монгол Улсын хилээр 2020 оны эхний улиралд 551.9 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 712.3 (56.3%) мянгаар буурчээ. Манай улсын хилээр энэ хугацаанд 283.8 мянган зорчигч орсон байна. Тэдний

  • 32.1% нь Замын-Yүд
  • 25.7% нь Буянт-Ухаа
  • 14.9% нь Алтанбулаг
  • 10% нь Гашуунсухайт
  • 4.3% нь Шивээхүрэн
  • 13% нь бусад боомтоор орж иржээ.

Коронавируст халдвар (COVID-19) дэлхий дахинд гарсантай холбогдуулан Монгол Улсын хилийн боомтуудыг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хааж эхэлсэн. Энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын 31 иргэн агаарын боомтоор, 3,939 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар орсон бол гуравдугаар сард Монгол Улсын 1,830 иргэн тусгай үүргийн нислэгээр, 296 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар тус тус ирсэн байна.

Хавирга боомтыг энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс, Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, Булган, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн боомтуудыг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс, Буянт-Ухаа боомтыг хоёрдугаар сарын 15-ны өдрөөс, Алтанбулаг, Арц суурь, Боршоо, Тэс, Ульхан, Ханх, Цагааннуур, Сүхбаатар, Эрээнцав боомтуудыг гуравдугаар сарын 23-ний өдрөөс тус тус хаасан байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 85.5% нь Монгол Улсын иргэд, 14.5% нь гадаад улсын иргэд байна. Аялал жуулчлалын зорилгоор хилээр орж ирсэн гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 38.9 (51.6%) мянгаар буурсан байна.

Өмнөх оны мөн үеэс

  • Турк улсын жуулчид 250 (109.6%)
  • Беларус улсынх 32 (6.5%) хүнээр тус тус өссөн бол БНХАУ-ынх 20,572 (75.5%)
  • Япон улсынх 1,629 (60.9%)
  • АНУ-ынх 990 (53.7%)
  • Өмнөд Солонгосынх 2,551 (34.5%)
  • ОХУ-ынх 8,041 (31.8%) хүнээр тус тус буурчээ.

ӨНӨӨДӨР: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

0
Өнөөдөр зурхай

Зурхай: Гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үйл явдал:

    • 10 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
    • 11 цагт: Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралтай.

Цаг агаар: Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 15 градус дулаан, шөнөдөө -2 градус хүйтэн ба салхины хурд 6-9м/с байна.

Улаанбаатар, Сэлэнгэ, Баян-Өлгийд цэрэгт татлага явагдахгүй

0

Улсын хэмжээнд ирэх тавдугаар сард цэрэгт татлага явагддаг. Гэвч энэ жил зарим аймгуудад цэрэг татлага явагдахгүйг УОК-ийн хуралдаанаар шийдвэрлэжээ. Энэ тэлээр Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Энэ оны тавдугаар сард цэрэг татлага болно. Хяналтын тоог Засгийн газар тогтоосон. Тусгаарлах үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгуудад цэрэг татлага явагдахгүй. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлэхгүй. Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулах ажлыг энэ удаад яриагүй. Энэ асуудлыг БСШУСЯ-наас эхлээд ирүүлэх байх.

Маргааш эдийн засгийн багц арга хэмжээтэй холбоотой хууль батлагдана. Үүнтэй холбоотойгоор хувийн сургуулиудын төлбөрийг буцаах эсэхийг шийднэ. Боловсролын яамны зүгээс энэ жилийн төлбөрийг ирэх жил шилжүүлэх санал гаргасан байна. Бэлтгэл болон техникийн ажил дуусаагүй байгаа тул хөл хориог сунгах асуудлыг авч хэлэлцээгүй. Нэг зүйлийг хэлэхэд, хүүхдүүд улирахгүй” гэлээ.

Ц.Баатархүү АН-ын генсек болов

0

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Тувааныг дэд дарга болгосноор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүүг түүний оронд томилжээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр цахимаар хуралдаж энэ шийдвэрийг гаргасан байна. АН-ын дэд даргаар өмнө нь УИХ-ын агсан Г.Батхүү ажиллаж байсан юм. Тэрбээр өнгөрсөн онд Төрийн ордонд өндрөөс унаж амиа алдсан.

Ц.Баатархүүгийн хувьд залуу улстөрч. Тэрбээр Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн, 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга зэрэг албыг хашиж байсан юм.

Сонгуулийг "гацаах” Ерөнхийлөгчийн СОНИРХОЛ

0

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020 оны сонгуулийг хойшлуулах уриалга гаргаж, УИХ-ын хаврын чуулганы нээлтэд үг хэлэхдээ үүнийгээ онцолсон.

Тэрбээр “…Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн” гээд эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Мөн албан ёсны сайтаараа дамжуулан санал асуулга авч буй.  Энэ асуудлаар Ерөнхийлөгч СЕХ-ныхны хүлээн авч уулзсан. СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “СЕХ-ноос 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хийж байна. Бэлтгэл ажлын дийлэх нь цахимтай холбоотой. Ерөнхийлөгч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор СЕХ болон гишүүдэд үүрэг даалгавар өглөө.

Нэгд, болзошгүй ажлын төлөвлөгөөг яаралтай батлах хэрэгтэй байна. Хоёрт, эрх бүхий байгууллагад та бүхэн саналаа хүргүүл. Эрсдэлтэй үед яаж ажиллах, юу шаардлагатай болох, халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйг дээд зэргээр хангах энэ үед сонгогчдын саналыг яаж авах, санал авах байруудыг нэмэгдүүлэх, сонгогчдыг олноор цуглуулахгүй байх, сурталчилгаагаа яаж явуулах талаар холбогдох байгууллагын зөвлөмж, саналыг авах хэрэгтэй гэсэн чиглэлийг өгсөн.

Эрсдэлтэй нөхцөл байдлаас үүдээд зардал төсөв яаж нэмэгдэх тооцоо судалгааг гарга гэдэг чиглэл өглөө. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгууль хойшлох уу гэдэг асуудал гарч байна. СЕХ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг ийм байгууллага. Бид эрх бүхий байгууллагаас сонгууль хойшлуулах шийдвэр гаргатал СЕХ сонгуулийн зохион байгуулалтын ажлуудаа хийгээд явна. УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуульд сонгуулийг хойшлуулахтай холбоотой зохицуулалтууд бий” гэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга уриалга гаргаад зогсохгүй, албан ёсны сайтаараа дамжуулан санал асуулга авч байгаагийн ард ямар ашиг сонирхол амбиц нуугдаж байна вэ!

12 дугаар ангийнханд давтлага өгөх боломжийг судалж байна

0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулах санал гаргасан. Элсэлтийн шалгалт өгөх гэж байгаа хүүхдүүдэд энэ нь хүндрэл учруулж буй юм. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Дэлхийн 190 гаруй улс боловсролын салбартаа хөл хорио тогтоосон байгаа. Нэг тэрбум гаруй хүүхэд хичээллээгүй. Теле хичээл сайн зааж байгаа гэж эцэг эхчүүд сайшааж байна. Манайх харин боловсролын салбартаа анхаараад тасалдуулахгүй байх чиглэлээр онлоайн хичээл зааж, теле хичээл хийж, ЮНЕСКО-гийн албан ёсны сайтууд дээр хүртэл мэдээллээр гарсан. Тавдугаар сард хичээл дуусна, есдүгээр сарын нэгнээс хичээл эхлүүлье гэж бэлтгэж байна. Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэр гарна. ЭМЯ-наас санал авахаар өнөөдөр бичиг хүргүүлсэн. 12 дугаар ангийн хүүхдүүдэд тавдугаар сард ямар шугамаар багш нар давтлага өгч болох вэ гэдгийг судалж байна. Одоо нэг сарын хугацаанд давтлага өгүүлэх боломжийг судалж байна. Онцгой нөхцөлд зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүдэд цөөн тоогоор давлага өгөхүүлэх боломжийг судалж байна” гэв.

200 мянгын урамшуулалд 45 мянган компани хамрагдана

0

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Засгийн газраас санаачилсан долоон хөтөлбөрийн нэг нь 200,000 төгрөгийн урамшууллын асуудал. Гэвч, энэхүү урамшуулалд ямар хүмүүс хамрагдах нь тодорхойгүй байсан. Тэгвэл өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сарынхтай харьцуулахад 50 хувь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүд энэ нэмэгдэлд хамаарахаар болсныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэллээ. Энэхүү урамшуулалд 45,000 ААН хамаарахаар байгаа аж. Монголын 3.2 сая хүнээс 1.1 сая нь хөдөлмөр эрхэлдэг. 1.1 сая хүний 75% нь НДШ-ийн чөлөөлөхөд хамрагдах гэнэ. Үүнд 800 тэрбум төгрөг шаардагдаж байгаа аж. Хуульд туссанаар өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сарынхтай  харьцуулахад 50 хувь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүд энэ нэмэгдэлд хамаарах юм байна.

ОХУ-ас ирсэн оюутантай хавьтсан 15 хүнийг тусгаарласан

0

ЭМЯ-ны ээлжит мэдээллээ /2020.04.09/ өглөө. Өчигдөр  Сэлэнгэд тусгаарлалтад байсан, ОХУ-аас ирсэн 20 настай оюутнаас Covid-19 илэрсэн. Тиймээс түүний ойрын хавьтлын 15 хүнийг Сэлэнгэ аймагт тусгаарлажээ. Харин халдвар тээгчийг Улаанбаатарт авчирч, ХӨСҮТ-д эмчилж байгаа юм байна. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүдэд өчигдөр /2020.4.8/нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдсан байна.  ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 205 хүн ажиглалтад байна.  Шадар сайд өчигдөр ХӨСҮТ-ийн ажилтай танилцсан байна. Мөн Улсын онцгой комисст цугласан хандивын мөнгөнөөс халдварын бүсэд ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн 200 ажилтанд 500 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал олгосон талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээллээ.

ӨНӨӨДӨР: бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

0
Өнөөдөр зурхай

Зурхай: Бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үйл явдал:

    • 10 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
    • 11 цагт: Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралтай.

Цаг агаар: Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 12 градус дулаан, шөнөдөө -2 градус хүйтэн ба салхины хурд 6-9м/с байна.

COVID-19: Монголд илэрсэн 16 тохиолдлын гурав нь хүүхэд

0
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, клиникийн эмч Б.Батсүхээс дараах мэдээллийг өгсөн юм.

Монгол Улсад батлагдсан 15 тохиолдол нь 11-65 насныхан байгаа юм. Гурван тохиолдол нь 11-16 насны хүүхдүүд, тав нь 30-34 насны залуус. Хүйсийн хувьд 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэй аж.  Эдгээр 16 хүний гуравт нь шинж тэмдэг бүдэг, балархай байсан бол хоёр тохиолдолд хүндэвтэр шинж тэмдэг явагдсан. Өндөр халуурсан, хатгалгаатай байсан. Арван тохиолдолд өвчний шинж тэмдэг дунд явцтай байсан аж. Мөн халдвар тээгчдэд хамгийн түгээмэл илэрсэн шинж тэмдэг нь толгой өвдөлт бөгөөд 60 хувьд нь илэрсэн. Толгой өвдөлт нь хүчтэй биш, бага зэрэг байсан.

  • Бага зэргийн толгой өвдөх 60 хувь
  • Хамар битүүрэх 53,3 хувь
  • Хуурай ханиах 46,6 хувь
  • Суулгалт 46,6 хувь
  • Халууралт 33,3 хувь
  • Булчингаар өвдөх 33,3 хувь
  • Цэртэй ханиах 20 хувь
  • Цустай цэртэй ханиах 13,3 хувь
  • Бөөлжилт 13,3 хувьд нь тус тус илэрсэн байна.

15 тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдэг нь ихэвчлэн  аажмаар илэрсэн. Хэт өндөр халуурахгүйгээр толгой өвдөх, халуурах шинжээр явж байгаа 3, 4 дэх хоногоос хатгалгаагаар өвдөх шинжтэй байна. Зургаан хүнд цээжний рентген зураг болон томографын аппаратаар үзэхэд хатгалгаа илэрчээ. Дэлхийн бусад улсад баримталж буй гол шалгуур бол халуун буураад 3-4 хоносон, эмнэлзүйн бүх шинж тэмдгүүд арилсан, цээжний рентген зурагт нэвчдэсүүд багасч, арилсан байх, хоёр удаагийн давтан шинжилгээнд вирус илрэхгүй байвал энэ хүнийг эдгэрсэн гэж үзээд эмнэлгээс гаргаж байгаа. Эмнэлгээс гарсных нь дараа сувилалд 14 хоног хяналтад байлгах юм байна.