2024.04.26, Friday
spot_img
НҮҮРУлс ТөрСонгуулийг "гацаах” Ерөнхийлөгчийн СОНИРХОЛ

Сонгуулийг "гацаах” Ерөнхийлөгчийн СОНИРХОЛ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020 оны сонгуулийг хойшлуулах уриалга гаргаж, УИХ-ын хаврын чуулганы нээлтэд үг хэлэхдээ үүнийгээ онцолсон.

Тэрбээр “…Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн” гээд эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Мөн албан ёсны сайтаараа дамжуулан санал асуулга авч буй.  Энэ асуудлаар Ерөнхийлөгч СЕХ-ныхны хүлээн авч уулзсан. СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “СЕХ-ноос 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хийж байна. Бэлтгэл ажлын дийлэх нь цахимтай холбоотой. Ерөнхийлөгч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор СЕХ болон гишүүдэд үүрэг даалгавар өглөө.

Нэгд, болзошгүй ажлын төлөвлөгөөг яаралтай батлах хэрэгтэй байна. Хоёрт, эрх бүхий байгууллагад та бүхэн саналаа хүргүүл. Эрсдэлтэй үед яаж ажиллах, юу шаардлагатай болох, халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйг дээд зэргээр хангах энэ үед сонгогчдын саналыг яаж авах, санал авах байруудыг нэмэгдүүлэх, сонгогчдыг олноор цуглуулахгүй байх, сурталчилгаагаа яаж явуулах талаар холбогдох байгууллагын зөвлөмж, саналыг авах хэрэгтэй гэсэн чиглэлийг өгсөн.

Эрсдэлтэй нөхцөл байдлаас үүдээд зардал төсөв яаж нэмэгдэх тооцоо судалгааг гарга гэдэг чиглэл өглөө. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгууль хойшлох уу гэдэг асуудал гарч байна. СЕХ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг ийм байгууллага. Бид эрх бүхий байгууллагаас сонгууль хойшлуулах шийдвэр гаргатал СЕХ сонгуулийн зохион байгуулалтын ажлуудаа хийгээд явна. УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуульд сонгуулийг хойшлуулахтай холбоотой зохицуулалтууд бий” гэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга уриалга гаргаад зогсохгүй, албан ёсны сайтаараа дамжуулан санал асуулга авч байгаагийн ард ямар ашиг сонирхол амбиц нуугдаж байна вэ!

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!