2024.04.19, Friday
spot_img
НҮҮРМонголCOVID-19: Монголд илэрсэн 16 тохиолдлын гурав нь хүүхэд

COVID-19: Монголд илэрсэн 16 тохиолдлын гурав нь хүүхэд

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, клиникийн эмч Б.Батсүхээс дараах мэдээллийг өгсөн юм.

Монгол Улсад батлагдсан 15 тохиолдол нь 11-65 насныхан байгаа юм. Гурван тохиолдол нь 11-16 насны хүүхдүүд, тав нь 30-34 насны залуус. Хүйсийн хувьд 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэй аж.  Эдгээр 16 хүний гуравт нь шинж тэмдэг бүдэг, балархай байсан бол хоёр тохиолдолд хүндэвтэр шинж тэмдэг явагдсан. Өндөр халуурсан, хатгалгаатай байсан. Арван тохиолдолд өвчний шинж тэмдэг дунд явцтай байсан аж. Мөн халдвар тээгчдэд хамгийн түгээмэл илэрсэн шинж тэмдэг нь толгой өвдөлт бөгөөд 60 хувьд нь илэрсэн. Толгой өвдөлт нь хүчтэй биш, бага зэрэг байсан.

  • Бага зэргийн толгой өвдөх 60 хувь
  • Хамар битүүрэх 53,3 хувь
  • Хуурай ханиах 46,6 хувь
  • Суулгалт 46,6 хувь
  • Халууралт 33,3 хувь
  • Булчингаар өвдөх 33,3 хувь
  • Цэртэй ханиах 20 хувь
  • Цустай цэртэй ханиах 13,3 хувь
  • Бөөлжилт 13,3 хувьд нь тус тус илэрсэн байна.

15 тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдэг нь ихэвчлэн  аажмаар илэрсэн. Хэт өндөр халуурахгүйгээр толгой өвдөх, халуурах шинжээр явж байгаа 3, 4 дэх хоногоос хатгалгаагаар өвдөх шинжтэй байна. Зургаан хүнд цээжний рентген зураг болон томографын аппаратаар үзэхэд хатгалгаа илэрчээ. Дэлхийн бусад улсад баримталж буй гол шалгуур бол халуун буураад 3-4 хоносон, эмнэлзүйн бүх шинж тэмдгүүд арилсан, цээжний рентген зурагт нэвчдэсүүд багасч, арилсан байх, хоёр удаагийн давтан шинжилгээнд вирус илрэхгүй байвал энэ хүнийг эдгэрсэн гэж үзээд эмнэлгээс гаргаж байгаа. Эмнэлгээс гарсных нь дараа сувилалд 14 хоног хяналтад байлгах юм байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!