2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРМонголНэгдүгээр сараас хойш 283 мянган зорчигч Монголд иржээ

Нэгдүгээр сараас хойш 283 мянган зорчигч Монголд иржээ

Монгол Улсын хилээр 2020 оны эхний улиралд 551.9 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 712.3 (56.3%) мянгаар буурчээ. Манай улсын хилээр энэ хугацаанд 283.8 мянган зорчигч орсон байна. Тэдний

  • 32.1% нь Замын-Yүд
  • 25.7% нь Буянт-Ухаа
  • 14.9% нь Алтанбулаг
  • 10% нь Гашуунсухайт
  • 4.3% нь Шивээхүрэн
  • 13% нь бусад боомтоор орж иржээ.

Коронавируст халдвар (COVID-19) дэлхий дахинд гарсантай холбогдуулан Монгол Улсын хилийн боомтуудыг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хааж эхэлсэн. Энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын 31 иргэн агаарын боомтоор, 3,939 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар орсон бол гуравдугаар сард Монгол Улсын 1,830 иргэн тусгай үүргийн нислэгээр, 296 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар тус тус ирсэн байна.

Хавирга боомтыг энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс, Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, Булган, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн боомтуудыг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс, Буянт-Ухаа боомтыг хоёрдугаар сарын 15-ны өдрөөс, Алтанбулаг, Арц суурь, Боршоо, Тэс, Ульхан, Ханх, Цагааннуур, Сүхбаатар, Эрээнцав боомтуудыг гуравдугаар сарын 23-ний өдрөөс тус тус хаасан байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 85.5% нь Монгол Улсын иргэд, 14.5% нь гадаад улсын иргэд байна. Аялал жуулчлалын зорилгоор хилээр орж ирсэн гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 38.9 (51.6%) мянгаар буурсан байна.

Өмнөх оны мөн үеэс

  • Турк улсын жуулчид 250 (109.6%)
  • Беларус улсынх 32 (6.5%) хүнээр тус тус өссөн бол БНХАУ-ынх 20,572 (75.5%)
  • Япон улсынх 1,629 (60.9%)
  • АНУ-ынх 990 (53.7%)
  • Өмнөд Солонгосынх 2,551 (34.5%)
  • ОХУ-ынх 8,041 (31.8%) хүнээр тус тус буурчээ.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!