2024.10.4, Friday
spot_img
НҮҮРЭдийн ЗасагГуравдугаар сард 0.8 тн алт, мөнгө худалдан авчээ

Гуравдугаар сард 0.8 тн алт, мөнгө худалдан авчээ

Монголбанк 2020 оны 3 дугаар сарын байдлаар нийт 5.3 тн үнэт метал худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авлаа.

Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн цагаан мөнгө байна. 2020 оны 3 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 3 дугаар сард 141,512.11 төгрөг байлаа.
Эх сурвалжМонголбанк
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!