Монголбанк 2020 оны 4 дүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тн үнэт металл худалдан аваад байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 66% буюу 4.4 тн-р өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5.0 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
2020 оны 4 дүгээр сарын хувьд Дархан-уул аймаг дахь монголбанкны хэлтэс 15.9 кг, Баянхонгор аймаг дахь монголбанкны салбар 74.5 кг үнэт металл худалдан аваад байна.