2025.05.15, Пүрэв
spot_img
Нүүр хуудас блог хуудас 139

"Амар” буудалд тусгаарлагдсан хүнээс коронавирус илэрчээ

0

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар ЭМЯ-наас өгсөн /2020.04.16/ ээлжит мэдээллийг хүргэе. 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй аж. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан, тээврийн жолооч нарын 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Харин ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрчээ. Ингэснээр манай улсад 31 дэх тохиолдол бүртгэгдлээ.

Батлагдсан 31 тохиолдлын тав нь эдгэрч эмнэлгээс гарсан бол үлдсэн 26 хүн нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. “Сонгдо” эмнэлэгт үйлчлүүлж байсан хоёр иргэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илрээгүй аж. Энэ нь тухайн иргэд шинэ коронавирусээр өвдөөгүй гэсэн үг хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тайлбарлалаа. Тэрбээр “Эдгэрээд гарсан таван хүний ийлдэс нь ХӨСҮТ-ийн банканд хадгалагдаж байгаа. Түүнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илэрсэн.

Бид эмчилгээний үр дүнг шалгах зорилгоор эмчлүүлж буй хүмүүстээ вирус илрүүлэх шинжилгээ болон вирусийн эсрэг үүсдэг бие илрүүлэх шинжилгээг хийдэг. Шинэ вирусийн үед бид бүгдийг баримтжуулж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бусад орны адил тогтмол хийж байна” гэв.

ОХУ-ын бүх мужид коронавирус тархав

0

Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн 213 улс оронд нийт 2 сая гаруй хүн халдвар авсан байдалтай байна. Хагас сая хүн эдгэрч, 136 980 хүн нас баржээ. АНУ, Итали, Герман, Франц зэрэг улс орнууд коронавирусний тархалт голомтлон нэмэгдсэн хэвээрээ байгаа аж.

БНХАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 34 шинэ тохиолдол бүртгэгдсэний 30 нь ОХУ-д зорчоод ирсэн хүмүүс юм байна.

ОХУ-д коронавирусийн халдвар эрчтэй тархаж, сүүлийн үеийн мэдээллээр 28 нас баралт бүртгэгджээ. Тус улсын Алтайн мужаас бусад бүх мужид халдвар бүртгэгдсэн бөгөөд өвчлөгсдийн дийлэнх нь 18-45 насны залуу хүмүүс байна. Гэрийн дэглэмд байсан 200 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн, эмчилж эхэлсэн аж. Уг вирусээр өвчилсөн хүмүүсийн 50 хувь нь балархай буюу өвчний ямар нэг шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилжээ. Өвчний хоёр дахь долоо хоногоос шинж тэмдэг илэрч, уушигны хатгаа болж, хүндэрч байгаа аж. Бага насны хүүхэд өвчлөх тохиолдлууд нэмэгдэж байгаа юм байна.

Улсын хэмжээнд 37 хоногийн түлш, шатахууны нөөцтэй байна

0

Манай улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ 95%, үлдсэн 5%-ийг БНСУ  болон БНХАУ-аас татан оруулж ирдэг. Улсын хэмжээнд 2020.04.14-ний байдлаар дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүнии нөөцтэй байна.

Улсын хэмжээнд А-80 автобензин 86 хоног, АИ-92 автобензин 31 хоног, дизелийн түлш 36 хоног, ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.

Шатахууны жижиглэнгийн үнийн бууралт

Байршил А-80 АИ-92 АИ-95 Дизель түлш
Улаанбаатар ₮270 ₮250 ₮180 ₮190
Орхон, Сэлэнгэ ₮270-270 ₮280-310 ₮130 ₮300
Дорнод ₮300 ₮300 ₮150 ₮300

Б.Болдсайхан: Өвөл хүнд өвдсөн хүмүүс шинжилгээ өгөөд үзээрэй

0

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, хүний гавьяат эмч Б.Болдсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Амралтын баазуудыг маргаашнаас нээнэ

0

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг нээх чиглэлийг УОК-т өгчээ.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Амралтын газруудыг өнөөдрөөс нээнэ. Мөн саун, фитнесүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээхээр болсон” талаар нүүр номын хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Үзвэр үйлчилгээний байгууллагууд, сүм, хийд, саун, фитнес төв, амралтын газрууд, жуулчны бааз, бүх шатны сургалтын байгууллага, цанын бааз, бүжиг, иогийн клуб, дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоож, хүнсний дэлгүүр, кафе, рестораны цагийн хуваарийг богиносгоод байгаа билээ.

АН гадаадад суугаа иргэдэд сард 500 доллар олгох төсөл санаачлав

0

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2020.04.15/ өргөн барилаа.

Төсөлд:

  • Цар тахлын улмаас гадаад улсад хөл хорио болон олон улсыг нислэг зогоосны улмаас хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс эх орондоо ирэх хүсэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэн бүрт агаарын хил нээгдэж, эх орондоо ирэх хүртэл нь сар бүр $500 санхүүгийн дэмжлэг үзүүлэх, 
  • Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах  түр журам боловсруулж хэрэгжүүлэх,
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, Консулын газрыг тухайн улсад хүнд нөхцөлд байгаа өвчтэй, хөгжлийн бэршээлтэй, өндөр настай, хүүхэд, оюутнууд, санхүүгийн бэрхшээлд орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулахыг тусгажээ.

Төслийн талаар АН-ын дарга С.Эрдэнийн хэлснээр “Сард 25 сая ам.доллар буюу 69 тэрбум 535.5 сая төгрөг, хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад ажиллаж буй иргэдэд олгох боломжтой” гэв. 2020 оны төсвийн 3.1 их наядын хөрөнгө оруулалтыг танаж уг тогтоолын төслийг хэрэгжүүлэх боломжтойг онцолсон юм.

"Улаанбаатар Сонгдо"-гийн 2 өвчтөнийг тусгаарлахгүй

0

Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр “Улаанбаатар Сонгодо” эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэнд коронавирусийн шинжилгээ хийхэд эерэг хариу гарсанд олон нийт айдастай байсан юм. Гэвч, PCR-аар шинжлэхэд хариу нь сөрөг гарсан бөгөөд тэдний тусгаарлалтыг цуцалжээ.  Энэ талаар Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. А.Амбасэлмаа: –Сонгдо” эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэний нэг нь хорт хавдартай, нэлээд олон хоног тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Харин нөгөөх нь архаг бронхиттой буюу хоёулаа уушгины өвчтэй байсан учраас  рентген аппаратаар уушгинд бага зэрэг сүүдэр харагдсан байна.Тиймээс эмнэл зүйн уг шинж тэмдгийг үндэслэж, “Сонгдо” эмнэлгийнхэн сорил тавьсан. Гэхдээ коронавирусийг оношлохдоо ДЭМБын удирдамжийн дагуу эхлээд халдвар судлалын асуумж бөглүүлэх шаардлагатай байдаг. Харин энэ хоёр хүнд уг асуумжаар сэжигтэй зүйл байхгүй буюу өвчлөл өндөр бүртгэгдэж буй бүс нутгаар аялсан болоод сэжигтэй хүнтэй хамт байсан зүйл байхгүй.

Тэднийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэхэд дээрх тодорхойлолтод нийцээгүй. Мөн түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан учраас бид PCR шинжилгээг хийсэн. Хариу сөрөг гарсан. “Зээ хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд Улаан-Үдэ хотоор аялсан гэх мэдээлэл байгаа ч халдвар судлалын хамааралгүй учраас түүнийг тусгаарлахгүй”.

Мөн тухайн үед аялсан газарт нь өвчлөл гайгүй байсан. Тэрнээс хойш одоо хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Тэр хүү өвөө дээрээ гуравдугаар сарын 20-ны өдөр дөнгөж юм оруулж өгчихөөд гарсан. Түүнээс хойш мөн одоо 20 гаруй хоног өнгөрсөн. Бид халдвар судлалынхаа заалтаар л тусгаарлах бөгөөд хүн бүрийг тусгаарлаад байна гэж байхгүй.

Ажиглалт, тусгаарлалт, сэжигтэй тохиолдлуудыг бид халдвар судлалын асуумж судалгаа болон ДЭМБ-ын тодорхойлолтыг үндэслэдэг гэв.

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг Ерөнхий сайд сайшаажээ.

0

“Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” ХХК-иудыг 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ.
Онцгой дэглэмийн хугацаа 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсныг Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэгдүгээр зүйлийг үндэслэн өнөөдрөөс дахин зургаан сараар сунгаж Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” ТӨҮГ-уудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй бөгөөд ашигтай ажиллаж байгаа хэдий ч тус компаниудын 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй Эрдэнэт үйлдвэрийн эрх ашигт нийцээгүй гэрээг хүчингүй болгох асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, уг хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй хугацаа шаардагдаж байгаа нь онцгой дэглэмийг сунгах шалтгаан болжээ.
Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгон өөрчилж, онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2019 онд үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт зорилтуудыг давуулан биелүүлж, 516.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар улс, орон нутгийн төсөвт 961.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн жил болсон байна. Мөн үйлдвэрийн газруудын үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангагдаж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам сайжирч, үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтууд биелэж цэвэр ашиг нь нэмэгдсэн байна.
Иймд шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажилласан “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ болон холбогдох бусад байгууллагын ажлыг сайшаан мөн өдрийн хуралдаанаар Засгийн газрын тэмдэглэлд тусгалаа.

Сургууль, цэцэрлэгийг 9 дүгээр сар хүртэл хойшлууллаа

0

     Улсын онцгой комиссын хуралдаанаар  шийдвэрлэсэн асуудлуудын талаар мэдээллээ.

УОК: Сургууль, цэцэрлэгийн карантиныг есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа

0

Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР:
Эрээн хотод байгаа 50 монгол иргэн гурван сарын 25-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан.  Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр  Өвөрмонголын УОК эдгээр иргэдийг хилээр нэвтрүүлж монгол руу гаргах  зөвшөөрөл өгсөн. ГХЯ энэ асуудлыг нарийвчлан судалж байгаад  УОК-т  тус асуудлыг оруулснаар маргааш өглөө 50 иргэнээ Эрээн замын -Үүд боомтоор  татаж авахаар боллоо. Нийт 50 иргэнээс  26 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй.

0-5 насны дөрвөн хүүхэд, 5-18 насны гурван хүүхэд, 18-30 насны  17 хүн, 35-45 насны 18 хүн, 50-аас дээш насны зургаан хүн өндөр настан хоёр хүн бий.

Мөн өөр нэг асуудал нь гадаадад байгаа иргэддээ ямар нэг хэмжээгээр туслах талаар судалж байна.УОК-ын даргаас өгсөн үүргийн дагуу ГХЯ саналаа танилцуулсан. Сангийн яам, Хөдөлмөрийн яамтай хамтраад энэ  саналаа  нарийвчлан боловсруулаад УОК-т дахин  танилцуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар  7888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийг  татаж авахын өмнө бид эрсдэлээ маш нарийн тооцож улс орны аюулгүй байдлыг нэгдүгээрт тавина. Энэ нь  коронавирусийн халдвар авсан хүмүүс болон тусгаарлах байрны багтаамж , эмнэлгийн байгууллагын хүрэлцээ зэргийг харгалзан үзнэ гэсэн үг юм.  Ер нь иргэдээ бид орхихгүй чадлаараа авахыг хичээж байна. Байнгын тогтмол нислэг хийдэг цэгүүдээс авах бодлого баримтална. Иргэдэд хангалттай хугацаа өгснөөр өөр улсаас транзит нислэгээр ирэх боломжийг нь хангаж өгнө.  Тусгай нислэг хэзээ, хаашаа нисэхийг өнөөдрийн нөхцөлд хэлэх боломжгүй. Гадаадад коронавирусийн халдвар туссан Монгол Улсын есөн иргэн бий.  Тухайн улсад байгаа Монголын Элчин сайдын яамдууд тэдгээр хүмүүсийн ихэнхтэй нь   холбоотой байгаа. Мөн есөн хүний   биеийн байдал  нь тогтвортой, хэвийн байгаа гэсэн мэдээлэл өгсөн”

БСШУС-ын сайд Ё.БААТАРБИЛЭГ:
-Улсын онцгой комиссоос их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулж байна. Гэхдээ зургадугаар сарын 1 хүртэл теле хичээл үргэлжилнэ. ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-аас аймаг нийслэлийн Засаг дарга нарт сургууль цэцэрлэгийн танхимын тог цахилгааныг хязгаарлах чиглэл өгсөн. ЭЕШ-ын хугацаа хуваарийг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9 их дээд сургууль элсэлтээ авна гэж төлөвлөсөн хэвээр байна. ЭЕШ өгөх бүх хүүхэд монгол хэл бичгийн шалгалт өгсөн байх Ерөнхийлөгчийн зарлигтай. Гэвч энэ жил энэ шалгалтыг авахгүй, өнжинө. Ингэснээр бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой гэсэн үг. Есдүгээр ангийн улаан шугам энэ жил үйлчлэхгүй. Өндөр төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийн хувьд сургуулийн удирдлагууд эцэг эхчүүдтэй санал бодлыг солилцож байгаа. Яамны зүгээс хувийн сургуулийн төлбөрийн асуудалд оролцох чиг үүрэг байхгүй.
Хотын дарга С.АМАРСАЙХАН:
-Хоёрдугаар сарын 21-ээс эхлээд дөрөвдүгээр сарын 13-ыг хүртэлх хугацаанд нийслэлийн 6790 алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, амны хаалтыг хэрэглэж хэвших болон хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөж ажилласан. Гуравдугаар сарын 31-ний НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах шийдвэр гарсан. Өнөөдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар олон нийтийн цагдааг ажиллуулах журам батлагдсан. Өнөөдрийн байдлаар 1525 хороодын хэсгийн ахлагчид сургалтад хамрагдсан. Маргаашаас эхлээд эдгээр хороодын хэсгийн ахлагчид албан ёсоор олон нийтийн цагдаагийн эрхийг давхар гүйцэтгэнэ гэсэн үг. Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллана.  Хоёрдугаарт, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нийслэлийн хэмжээнд хийж байна. Өнөөдрийг хүртэл 8,645 км газарт автомашинаар, 958,700 ам метр буюу нэг  сая орчим метр квадрат талбайд гараар ариутгал хийж байна. Үүнд 114,000 ААН, иргэн хамрагдсан. Цаашид энэ ажил үргэлжилнэ. Ил задгай 170 орчим мянган жорлонд ариутгал хийх ажлыг Сүхбаатарт, Баянзүрх, Налайх дүүргээс эхлүүлээд явж байна.
Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор УОК-ын Шуурхай штабаас аймаг, орон нутгийн Засаг дарга нарт санал ирүүлсэн. Улаанбаатар хотын хувьд бид аль болох цөөн тоогоор зорчих, төвлөрлийг сааруулж ажиллаж байгаа тул одоогоор хязгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Онцгой нөхцөлд хязгаарлана.Ариутгал халдваргүйжүүлэлтэд одоогийн байдлаар 400 гаруй сая төгрөгийн зардал гарсан” гэв.