2021.07.31, Бямба
Эхлэл Улс Төр УОК: Сургууль, цэцэрлэгийн карантиныг есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа

УОК: Сургууль, цэцэрлэгийн карантиныг есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа

Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР:
Эрээн хотод байгаа 50 монгол иргэн гурван сарын 25-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан.  Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр  Өвөрмонголын УОК эдгээр иргэдийг хилээр нэвтрүүлж монгол руу гаргах  зөвшөөрөл өгсөн. ГХЯ энэ асуудлыг нарийвчлан судалж байгаад  УОК-т  тус асуудлыг оруулснаар маргааш өглөө 50 иргэнээ Эрээн замын -Үүд боомтоор  татаж авахаар боллоо. Нийт 50 иргэнээс  26 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй.

0-5 насны дөрвөн хүүхэд, 5-18 насны гурван хүүхэд, 18-30 насны  17 хүн, 35-45 насны 18 хүн, 50-аас дээш насны зургаан хүн өндөр настан хоёр хүн бий.

Мөн өөр нэг асуудал нь гадаадад байгаа иргэддээ ямар нэг хэмжээгээр туслах талаар судалж байна.УОК-ын даргаас өгсөн үүргийн дагуу ГХЯ саналаа танилцуулсан. Сангийн яам, Хөдөлмөрийн яамтай хамтраад энэ  саналаа  нарийвчлан боловсруулаад УОК-т дахин  танилцуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар  7888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийг  татаж авахын өмнө бид эрсдэлээ маш нарийн тооцож улс орны аюулгүй байдлыг нэгдүгээрт тавина. Энэ нь  коронавирусийн халдвар авсан хүмүүс болон тусгаарлах байрны багтаамж , эмнэлгийн байгууллагын хүрэлцээ зэргийг харгалзан үзнэ гэсэн үг юм.  Ер нь иргэдээ бид орхихгүй чадлаараа авахыг хичээж байна. Байнгын тогтмол нислэг хийдэг цэгүүдээс авах бодлого баримтална. Иргэдэд хангалттай хугацаа өгснөөр өөр улсаас транзит нислэгээр ирэх боломжийг нь хангаж өгнө.  Тусгай нислэг хэзээ, хаашаа нисэхийг өнөөдрийн нөхцөлд хэлэх боломжгүй. Гадаадад коронавирусийн халдвар туссан Монгол Улсын есөн иргэн бий.  Тухайн улсад байгаа Монголын Элчин сайдын яамдууд тэдгээр хүмүүсийн ихэнхтэй нь   холбоотой байгаа. Мөн есөн хүний   биеийн байдал  нь тогтвортой, хэвийн байгаа гэсэн мэдээлэл өгсөн”

БСШУС-ын сайд Ё.БААТАРБИЛЭГ:
-Улсын онцгой комиссоос их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулж байна. Гэхдээ зургадугаар сарын 1 хүртэл теле хичээл үргэлжилнэ. ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-аас аймаг нийслэлийн Засаг дарга нарт сургууль цэцэрлэгийн танхимын тог цахилгааныг хязгаарлах чиглэл өгсөн. ЭЕШ-ын хугацаа хуваарийг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9 их дээд сургууль элсэлтээ авна гэж төлөвлөсөн хэвээр байна. ЭЕШ өгөх бүх хүүхэд монгол хэл бичгийн шалгалт өгсөн байх Ерөнхийлөгчийн зарлигтай. Гэвч энэ жил энэ шалгалтыг авахгүй, өнжинө. Ингэснээр бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой гэсэн үг. Есдүгээр ангийн улаан шугам энэ жил үйлчлэхгүй. Өндөр төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийн хувьд сургуулийн удирдлагууд эцэг эхчүүдтэй санал бодлыг солилцож байгаа. Яамны зүгээс хувийн сургуулийн төлбөрийн асуудалд оролцох чиг үүрэг байхгүй.
Хотын дарга С.АМАРСАЙХАН:
-Хоёрдугаар сарын 21-ээс эхлээд дөрөвдүгээр сарын 13-ыг хүртэлх хугацаанд нийслэлийн 6790 алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, амны хаалтыг хэрэглэж хэвших болон хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөж ажилласан. Гуравдугаар сарын 31-ний НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах шийдвэр гарсан. Өнөөдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар олон нийтийн цагдааг ажиллуулах журам батлагдсан. Өнөөдрийн байдлаар 1525 хороодын хэсгийн ахлагчид сургалтад хамрагдсан. Маргаашаас эхлээд эдгээр хороодын хэсгийн ахлагчид албан ёсоор олон нийтийн цагдаагийн эрхийг давхар гүйцэтгэнэ гэсэн үг. Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллана.  Хоёрдугаарт, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нийслэлийн хэмжээнд хийж байна. Өнөөдрийг хүртэл 8,645 км газарт автомашинаар, 958,700 ам метр буюу нэг  сая орчим метр квадрат талбайд гараар ариутгал хийж байна. Үүнд 114,000 ААН, иргэн хамрагдсан. Цаашид энэ ажил үргэлжилнэ. Ил задгай 170 орчим мянган жорлонд ариутгал хийх ажлыг Сүхбаатарт, Баянзүрх, Налайх дүүргээс эхлүүлээд явж байна.
Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор УОК-ын Шуурхай штабаас аймаг, орон нутгийн Засаг дарга нарт санал ирүүлсэн. Улаанбаатар хотын хувьд бид аль болох цөөн тоогоор зорчих, төвлөрлийг сааруулж ажиллаж байгаа тул одоогоор хязгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Онцгой нөхцөлд хязгаарлана.Ариутгал халдваргүйжүүлэлтэд одоогийн байдлаар 400 гаруй сая төгрөгийн зардал гарсан" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу