2021.12.05, Ням
Эхлэл Монгол "Улаанбаатар Сонгдо"-гийн 2 өвчтөнийг тусгаарлахгүй

"Улаанбаатар Сонгдо"-гийн 2 өвчтөнийг тусгаарлахгүй

Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр "Улаанбаатар Сонгодо" эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэнд коронавирусийн шинжилгээ хийхэд эерэг хариу гарсанд олон нийт айдастай байсан юм. Гэвч, PCR-аар шинжлэхэд хариу нь сөрөг гарсан бөгөөд тэдний тусгаарлалтыг цуцалжээ.  Энэ талаар Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. А.Амбасэлмаа: -"Сонгдо" эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэний нэг нь хорт хавдартай, нэлээд олон хоног тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Харин нөгөөх нь архаг бронхиттой буюу хоёулаа уушгины өвчтэй байсан учраас  рентген аппаратаар уушгинд бага зэрэг сүүдэр харагдсан байна.Тиймээс эмнэл зүйн уг шинж тэмдгийг үндэслэж, "Сонгдо" эмнэлгийнхэн сорил тавьсан. Гэхдээ коронавирусийг оношлохдоо ДЭМБ-ын удирдамжийн дагуу эхлээд халдвар судлалын асуумж бөглүүлэх шаардлагатай байдаг. Харин энэ хоёр хүнд уг асуумжаар сэжигтэй зүйл байхгүй буюу өвчлөл өндөр бүртгэгдэж буй бүс нутгаар аялсан болоод сэжигтэй хүнтэй хамт байсан зүйл байхгүй.

Тэднийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэхэд дээрх тодорхойлолтод нийцээгүй. Мөн түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан учраас бид PCR шинжилгээг хийсэн. Хариу сөрөг гарсан. "Зээ хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд Улаан-Үдэ хотоор аялсан гэх мэдээлэл байгаа ч халдвар судлалын хамааралгүй учраас түүнийг тусгаарлахгүй".

Мөн тухайн үед аялсан газарт нь өвчлөл гайгүй байсан. Тэрнээс хойш одоо хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Тэр хүү өвөө дээрээ гуравдугаар сарын 20-ны өдөр дөнгөж юм оруулж өгчихөөд гарсан. Түүнээс хойш мөн одоо 20 гаруй хоног өнгөрсөн. Бид халдвар судлалынхаа заалтаар л тусгаарлах бөгөөд хүн бүрийг тусгаарлаад байна гэж байхгүй.

Ажиглалт, тусгаарлалт, сэжигтэй тохиолдлуудыг бид халдвар судлалын асуумж судалгаа болон ДЭМБ-ын тодорхойлолтыг үндэслэдэг гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу