2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРМонголСургууль, цэцэрлэгийг 9 дүгээр сар хүртэл хойшлууллаа

Сургууль, цэцэрлэгийг 9 дүгээр сар хүртэл хойшлууллаа

     Улсын онцгой комиссын хуралдаанаар  шийдвэрлэсэн асуудлуудын талаар мэдээллээ.

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР: Эрээн хотод байгаа 50 монгол иргэнийг маргааш өглөө Эрээн замын -Үүд боомтоор  татаж авахаар боллоо. Тэдний 26 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй. Долоо нь бага насныхан. Өнөөдрийн байдлаар  7888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. Гадаадаас иргэдээ  татаж авахын өмнө УОК эрсдэлээ маш нарийн тооцож улс орны аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж байгаа. Коронавирусийн халдвар авсан хүмүүс болон тусгаарлах байрны багтаамж , эмнэлгийн байгууллагын хүрэлцээ зэргийг харгалзан үзнэ гэсэн үг юм. Гадаадад коронавирусийн халдвар туссан Монгол Улсын есөн иргэн бий.  Тухайн улсад байгаа Монголын Элчин сайдын яамдууд тэдгээр хүмүүсийн ихэнхтэй нь   холбоотой байгаа. Мөн есөн хүний  биеийн байдал  нь тогтвортой, хэвийн байгаа” гэв.

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг: Улсын онцгой комиссоос их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулж байна. Гэхдээ зургадугаар сарын 1 хүртэл теле хичээл заана.  ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Есдүгээр ангийн улаан шугам энэ жил үйлчлэхгүй. Өндөр төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийн хувьд сургуулийн удирдлагууд эцэг эхчүүдтэй санал бодлыг солилцож байгаа. Яамны зүгээс хувийн сургуулийн төлбөрийн асуудалд оролцох боломжгүй. ЭЕШ-ынг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9 их дээд сургууль элсэлтээ авна гэж төлөвлөсөн. ЭЕШ өгөх бүх хүүхэд монгол хэл бичгийн шалгалт өгсөн байх Ерөнхийлөгчийн зарлигтай. Гэвч энэ жил энэ шалгалтыг авахгүй, өнжинө. Ингэснээр бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой гэсэн үг.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!