2024.04.23, Tuesday
spot_img
НҮҮРМонголБ.Болдсайхан: Өвөл хүнд өвдсөн хүмүүс шинжилгээ өгөөд үзээрэй

Б.Болдсайхан: Өвөл хүнд өвдсөн хүмүүс шинжилгээ өгөөд үзээрэй

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, хүний гавьяат эмч Б.Болдсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

-Хүмүүсийг сандрааж, айлгаж цочоосондоо уучлал гуйж байна. 88 настай өвчтөн маань хавдрын дөрөвдүгээр зэрэгтэй, туяа болон хими эмчилгээ олон удаа хийлгэсэн, дархлаа нь муутай, манай эмнэлэгт сэхээнд хэвтэж байгаа хүн. Ач хүүхэд нь ОХУ-д явж байгаад ирсэн гэх түүхтэй. Өвчтөний уушиг нь хүнд байгаа тул сэжиглэх зайлшгүй тохиолдол мөн үү гэвэл мөн. Нөгөө нь арай залуу ч гэлээ уушгины хүнд хэлбэрээр дахин, дахин өвдөөд эдгэрэхгүй байгаа тул сэжиглээд, коронавирустэй эсэхийг шалгаж үзсэн.  Манай эмнэлэг өөрийнхөө зардлаар өвчтнүүд, эмч сувилагч, ажилтнууддаа хамгаалах хэрэгсэл авсан. Оношлуур ч авсан. Коронавирусийн халдвар авснаас 2-3 долоо хоногийн хугацаанд хүний дархлааны системд тэр вирусийн эсрэг тэмцдэг тусгай уургууд бий болдог. Уг оношлуур нь тэр хүний биед халдвар ороод дархлааны системд нь эсрэг биетийг бий болгож, цусанд нь байгаа эсэхийг байна үздэг.  Тиймээс өчигдөр нөгөө хоёр хүн дээрээ туршиж үзсэн. Залууд нь хүнд IgM +(өвөрмөц бус) гэж гарсан. Сэхээнд хэвтэж байгаа настанд IgG +( COVID-19 өвөрмөц) буюу коронавирусийн эсрэг биет үүсчихсэн байна гэж гарсан. Хоёр удаа хурдавчилсан оношлуураар үзэхэд хоёуланд нь эерэг гарсан. Эмнэлгийн өвчтөн үйлчлүүлэгчид болон Улаанбаатар хотын хүн амаа хамгаалах үүднээс нэг, хоёрдугаар хавьтлуудаа тусгаарлаж, бусад хүмүүсээ хөл хорионд  оруулаад ХӨСҮТ-д хандаж  PCR шинжилгээг хийлгэсэн. Урд шөнө хариу нь ашгүй сөрөг гэж гарсан.  COVID-19 тест (+), PCR (-) гэдэг нь одоо вирусгүй гэсэн үг. Гэхдээ өвдөөд эдгэсэн байх магадлалтай. Эсвэл вирусийн эсрэг биет үүссэн байж ч болно. Хэрвээ тийм бол сайн.

Тандалтын зорилгоор 40 хүнийг уг тестээр үзэхэд (-) гарсан. Хятадад шинээр гарсан тестийг МедИмпекс компани оруулж ирээд бид ЭМЯ-нд өгсөн. Бид улстөрчид биш мэргэжлийн хүмүүс. Тиймээс хүмүүсээ хамгаалахын тулд нуугдмал байсан ч, ил байсан ч илрүүлэхийг бодно. Одоо эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Сонгдо эмнэлэг дээр вирусийн халдвартай, халдвартай иргэнтэй хавьтагч хүн байхгүй. Өчигдрийн ярианаас болоод амбулатороор үйлчлүүлж байгаа хүмүүс арай бага байна.

COVID-19 гэх өвчин хүн төрөлхтний түүхэнд цоо шинэ зүйл. Тиймээс оношлох, судлах, эмчлэхийн хувьд хүртэл цоо шинэ. Бид туршлагаа хуримтлуулаад л явна. Сэжиглэж байгаа бол шинжилгээ хийнэ. Иргэдэд хэлэхэд өвөл хүнд өвдсөн гэж өөрийгөө сэжиглэж байгаа бол энэ хурдан оношлуураар үзүүлээд биед нь эсрэг биет төрсөн эсэхийг шалгуулах хэрэгтэй. Яам эмнэлгүүддээ үүнийг зөвшөөрөөсэй гэж бодож байна” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!