2025.05.16, Баасан
spot_img
Нүүр хуудас блог хуудас 135

Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ

0

Засгийн газраас хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулж тус хөтөлбөрт хамруулах таван сумыг ЗГХЭГ-аас тодорхой болзол, шалгуурын дагуу шалгаруулаад холбогдох яамдад танилцуулаад байгаа юм.

Улсын хэмжээнд жишиг байдлаар хөгжүүлэхээр эхний ээлжинд Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Хэнтий аймгийн Батноров, Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан гэсэн таван сум шалгараад байгаа юм.
“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд тухайн сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, айл өрхүүдийг халуун, хүйтэн ус, дулаан хангамж бүхий дэд бүтцэд холбох, авто зам, цэвэрлэх байгууламж зэргийг нь бүрэн шийднэ. Үүнд зарцуулахад зориулж дээрх таван суманд тус бүр 4 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргахаар болсон юм. Хэрэв эдгээр таван суманд уг хөтөлбөр амжилттай хэрэгжвэл цаашдаа Монгол Улсын бүх сумыг тус хөтөлбөрт хамруулахаар Засгийн газар төлөвлөжээ.

Ер нь “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт ч нэр бүхий 99 сумыг эхний ээлжинд заавал төрөөс дэмжиж хөгжүүлвэл төвлөрлийг сааруулах, тухайн сумдад ажиллаж, амьдрах таатай орчин бүрдэнэ гэдэг дүгнэлт тусгагдсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдахаар болсон Батноров сумын ажил байдалтай танилцахдаа онцолж байлаа.

Улсын хэмжээнд таван сумыг жишиг байдлаар хөгжүүлэхээр болсонд, хамгийн гол нь Батноров сумыг хамруулж буйд Засгийн газарт тус сумын иргэд,  удирдлагууд талархаж буйгаа илэрхийлж байв. “Сумын төвийн шинэчлэл”-ийн хүрээнд тус суманд Нутгийн удирдлагын ордон, цэвэрлэх байгууламж, 320 хүүхдийн багтаамжтай ЕБС-ийн хичээлийн байрны өргөтгөл зэрэг нийт 4,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх аж.

Одоогийн байдлаар “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлаа Батноров сумынхан бүрэн хангасан бөгөөд Сангийн яам, БХБЯ зэрэг газруудаас санхүүжилт шилжиж орж ирэх, зарим зураг төсөл нь хийгдэх, гүйцэтгэгч компанийг шалгаруулах зэрэг ажлууд бэлэн болохоор бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхэд бэлэн болжээ.

Шороо овоолсон нь ОРДОНД, төсөл боловсруулсан нь ШОРОНД

0

Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал болж, түүнийг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого гэж үзсэн учраас дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих прокурорын саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, тавдугаар сарын 5 хүртэл хорихоор боллоо.

Болсон явдлыг эргэн тоймловол, УИХ-аас гаргасан тогтоолын дагуу Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах үүргийг М.Энхсайханд оноосон байдаг.

УГ ГЭРЭЭНД:

  • Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр хийнэ. Хөрөнгө оруулагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болон хөрөнгө оруулагч хүссэн бол зөвхөн Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд сунгана.
  • Хөрөнгө оруулагч тал Чалко компанийн өр төлбөрийг бүрэн төлөх, нүүрс боловсруулах үйлдвэр, төмөр замын дэд бүтэц барих, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хүргэх үр дүнтэй механизм бий болгох үүрэг хүлээсэн.
  • Гэрээ зурагдсанаас хойш шууд төлбөрт 650 орчим сая ам.доллар, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
  • Монгол Улсын хуульд заасан бүх татвар хураамжийг төлнө.
  • 5-8 хувийн рояалти төлнө.
  • Хөрөнгө оруулагч тал нүүрсэн бүтээгдэхүүнийг 2-оос доошгүй зах зээлд борлуулна. Бүтээгдэхүүний 75 хувийг БНХАУ-ын зах зээлд, 25 хувийг Япон, Солонгос, Энэтхэг зэрэг улсад экспортолно гэж тусгажээ.

Гэрээг зурсан бол нүүрсний зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн борлуулж, Монгол дэлхийн хэмжээний өрсөлдөгч болох, борлуулалтын орлого, хөрөнгө оруулалт, төсөл дагасан санхүүжилтээр дамжин гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн бууралтыг зогсоох, жилд 340 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж олох боломжтой байсан.

Гэвч, гэрээ зурагдаагүй бөгөөд хэрвээ зурагдсан бол Х.Баттулгын төмөр замын төслөөс мөнгө угаасан нь илрэх байв.

Х.Баттулга, М.Энхсайхан хоёр эртний өстэй. Учир нь, МТЗ-ын даргаар ажиллаж байхдаа М.Энхсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Баттулгатай өргөн, нарийн царигаас болж муудалцаж байсан. Өнөөдөр төмөр замыг нь нүүрстэй нь хулгайлсан хүн ордонд сууж, харин төмөр зам барих гэсэн нь шоронд суулаа.

Д.Нямхүү: Жолоочийн хүүхэд аав, ээжтэйгээ утсаар ярьсан

0

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд ХӨСҮТ болон орон нутгийн хэмжээнд тусгаарлагдсан иргэдээс сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс шинэ коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн хянагдаж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дуулгалаа.

Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарыг хянах зорилгоор Дархан-Уул аймгийн лабораторийг ажиллуулж, ХӨСҮТ-ээс нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байгаа аж. Ховд, Дорнод зэрэг аймгууд шинэ коронавирус илрүүлэх лабораторитой болсон байна.

Алтанбулаг боомтоос ачаа тээвэрлэсэн жолооч болон эхнэрээс нь Covid-19 илэрсэн. Аав, ээжтэйгээ цагдаагийн байгууллагад ажилладаг хүүхэд нь уулзсан  гэх мэдээлэл ч цацагдсан юм. Энэ талаар Д.Нямхүү захирал:  Энэ хүний хүүхэд нь аавтайгаа утсаар л ярьсан, уулзаагүй юм байна гэдгийг хяналтын журмаар шүүж тогтоосон. Эргэлзэх хэрэггүй. Ажлаа хийж байгаа хүүхдийн хувьд ч хэцүү байна, зөв ойлгох хэрэгтэй.

Иргэд маань дархлалын системээ дэмжих хэрэгтэй. Шөнийн 23.00 цагаас өглөө 07.00 цаг хүртэл унтах юм бол залуужуулдаг бодис ялгардаг юм байна. Унтах цагтаа унтвал арьс үс зөөлөрнө, дархлалын систем олноороо үржин хүчтэй болно гэж эрдэмтэд бичсэн байна гэв.

Дархан-Уул аймагт коронавирус тархсан гэдэг нь худлаа

0

Шинэ төрлийн коронавирустэй холбоотой, иргэдийг айдаст автуулсан худал, ташаа мэдээлэл сошиал орчинд идэвхтэй цацагдаж байгаа учраас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас уриалга гаргажээ.

Уг уриалгад иргэдийг баталгаагүй мэдээлэлд авталгүй үнэн бодит мэдээллийг Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос баталгаат эх сурвалжаас авч байхыг уриалж байна гэжээ.

Мөн Дархан-Уул аймагт шинэ коронавирус тархсан гэдэг нь худал мэдээлэл болохыг анхааруулжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл.

Худал мэдээлэл тараах
1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

130 сая хүн хүнсний хомсдолд орно

0

НҮБ-ын харьяа Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяар 130 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх төлөвтэй байгааг Мягмар гаригт мэдэгджээ.

Өнөөдөр дэлхий даяар 821 сая хүн өдөр бүрийг хоосон ходоодтой үдэж байгаа бол Covid-19 тахлын улмаас 2020 оны сүүлээр дахиад 130 орчим сая хүн хоол хүнсгүй болох тооцоо гаргажээ.

Гадаадад ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн эх орон руугаа илгээдэг мөнгө багассанаас зарим улс орнуудад хүнсний хямрал үүсэх магадлал өндөр байгаа аж. Мөн  аялал жуулчлал уналтад орж, дагаад газрын тосны эрэлт огцом буурсан нь дэлхийн улс орнуудад хүнд цохилт болно гэж Дэвид Бисли мэдэгджээ.

 

Э.Оюунболд, Б.Батзоригийн хэрэг юу болов!

0

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдөр дуулиант хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Б.Батзоригийн хэргийг прокурорт буцаав

Прокурорын байгууллагаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан байдаг.

Харин шүүх уг саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэн хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн өчигдөр Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг товлоод байсан юм. Улмаар шүүх хуралдаан өглөөний 10.00 цагт эхэлж, хэргийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаатай гэж үзэн хэргийг прокурорт шилжүүлж шийдвэрлэлээ.

Хөгжлийн банкны удирдлагуудыг шүүх хурлын тов гарлаа

Хөгжлийн банкны удирдлагууд болох Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг зарласан боловч талуудын гаргасан саналаар өнөөдрийг хүртэл дөрвөн удаа хурал хойшлоод байгаа юм. Тэгвэл Н.Мөнбат нарыг шүүх хуралдааны тов гарч, ирэх тавдугаар сарын 1-ний өдөр хуралдахаар болсон байна.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатарыг Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга байх үедээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нартай хамтран “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, өөрсдөдөө хувь хүртэж, авлига авсан гэх үндэслэлээр шалгасан билээ.

Э.Оюунболдын цолыг хураах шийдвэрийг түр түдгэлзүүллээ

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүд буюу Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Д.Анар, Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б.Цэрэнсодном, Улсын аварга Н.Батсуурь нарын эрх зөрчигдсөн гэж үзэн, хуралд оролцуулах, Э.Оюунболдын наадмын өмнөх бэлтгэл хийсэн галд Допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч гэсэн хоёр хүсэлт ирүүлжээ.

Эдгээр хүсэлтийг шүүх хэлэлцээд, Э.Оюунболдын цолыг хураах, бусад бөхчүүдэд цол олгох тухай тогтоолын биелэлтийг энэ хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл түр түдгэлзүүлжээ. Харин Э.Оюунболдын зүгээс гаргасан ДНК-ийн нарийвчилсан шинжилгээ хийлгэх, Өмнөд Солонгос дахь лабораторид байгаа шинжилгээг дахин шинжлүүлэх хүсэлтийг шүүхээс боломжгүй гэж гэж үзсэн байна. Тэрбээр энэ асуудлаар давж заалдах шатны шүүхэд хандах боломжтой ажээ.

Монгол бүсгүйчүүдийг хүчиндсэн цагдааг суллажээ

0

Малайз Улсын Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн алба хаагч хоёр монгол бүсгүйг саатуулсны дараа зочид буудалд хорьж, хүчиндсэн хэрэг гарсан билээ. Хохирогчид болох, 20, 37 настай бүсгүйчүүд тус улсад хууль бусаар амьдарч байжээ. Малайзын цагдаагийн газраас тэдгээр эмэгтэйчүүдийг хүний наймааны хохирогч байж магадгүй гэх үндэслэлээр хамгаалалтад авснаа Монгол Улсын Консулын газарт мэдээлжээ.

Харин өчигдөр хоёр бүсгүйг хүчиндсэн гэх цагдаагийн албан хаагчийг суллажээ. Түүнийг үргэжлүүлэн шалгах гэнэ.

Монголбанкны албан тушаалтнууд мөнгө хүүлэх үйл ажиллагаа эрхлэхээ зогсооно

0

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа “Монголбанканд ажилладаг нэр бүхий албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд нь банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж байгаа” талаарх мэдээллийн мөрөөр АТГ-аас хянан үзжээ.

Энэ хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Монголбанканд даалгажээ. Тухайлбал, хууль тогтоомжид заасан хориглолт болон ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, албан тушаалтнууд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ хууль бус давуу байдал бий болгох, албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүй байх зэрэгт тавих дотоод хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай гэжээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ирүүлсэн хариу албан бичигт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй

240 албан тушаалтны ажлын байрны тусгай шаардлагад “банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэггүй байх”

гэсэн заалтыг тусгахаар болсноо мэдэгдсэн байна. Албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, цаашид авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийлжээ.

Д.Сүндий сүйрэв

0
Д.Сүндий-эхнэр

УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа Д.Сүндий гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх баримт дэлгэгдсэн нь олон нийтийн сүлжээнд бүүм болов.

Тодруулбал, өнгөрсөн оны хавар эхнэр Н.Ундрах нь түүнд зодуулж, цагдаад мэдүүлэг өгснийг “Бүрээ” гэх фээсбүүк хаягнаас цацсан. Хоёр эхнэртэй, нэг эхнэрийнхээ хавиргыг хугартал зодсон гэх асуудалд тэрбээр “гүтгэлэг, цагдаад хандсан” гэдгээс өөр тайлбар өгөөгүй. Харин эхнэр нь лайв хийж, асуудалд тайлбар хийсэн ч Д.Сүндийг сүйрлээс аварч чадаагүй юм.

АН-ын хувьд олон нийтэд хүчирхийлэгч гэх ойлголт төрүүлчихээд байгаа Д.Сүндийг нэр дэвшүүлбэл сүйрнэ гэх хүмүүс ч байна.

Ямартаа ч УИХ-ын сонгуулийн өмнө рейтинг нь навс унасан тэрбээр АН-аас нэр дэвшихээр эртнээс С.Эрдэнэ даргыг тойглож, 100 сая төгрөгөө тушаагаад байсан билээ.

О.Баасанхүү АН-д үрчлэгдэв

0

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр АН-ын гишүүнээр элслээ. Тэрбээр энэ талаар “2016 онд ард түмэн эрх баригч МАН-д хангалттай олон суудал өгсөн. Гэтэл өнөөдөр 14 аймгийн Засаг дарга авлигын хэрэгт холбогдож, гурван гишүүн нь шоронд орох нөхцөл байдалд байна.

МАН сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон. Тиймээс 2020 онд УИХ дахь АН-ын суудлыг 39 болгох шаардлагатай гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл 1992 оноос хойш АН нэг ч удаа 39 суудал авч байгаагүй. Тэгсэн хэр нь янз бүрийн намтай эвсээд явахараа алаг бөөр шиг өөр өөр үзэл бодолтой олонх болдог.

Одоо МАН дүнгээ тавиулах цаг болсон. Нийтээрээ МАН-аас хариуцлага нэхье. Тиймээс сөрөг хүчнийг нэгтгэе, АН-ыг бүлэгтэй болгоё гэдэг үндсэн дээр АН-д орж байна” гэв.