НҮБ-ын харьяа Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяар 130 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх төлөвтэй байгааг Мягмар гаригт мэдэгджээ.
Өнөөдөр дэлхий даяар 821 сая хүн өдөр бүрийг хоосон ходоодтой үдэж байгаа бол Covid-19 тахлын улмаас 2020 оны сүүлээр дахиад 130 орчим сая хүн хоол хүнсгүй болох тооцоо гаргажээ.
Гадаадад ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн эх орон руугаа илгээдэг мөнгө багассанаас зарим улс орнуудад хүнсний хямрал үүсэх магадлал өндөр байгаа аж. Мөн аялал жуулчлал уналтад орж, дагаад газрын тосны эрэлт огцом буурсан нь дэлхийн улс орнуудад хүнд цохилт болно гэж Дэвид Бисли мэдэгджээ.