2024.05.4, Saturday
spot_img
НҮҮРМонголМонголбанкны албан тушаалтнууд мөнгө хүүлэх үйл ажиллагаа эрхлэхээ зогсооно

Монголбанкны албан тушаалтнууд мөнгө хүүлэх үйл ажиллагаа эрхлэхээ зогсооно

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа “Монголбанканд ажилладаг нэр бүхий албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд нь банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж байгаа” талаарх мэдээллийн мөрөөр АТГ-аас хянан үзжээ.

Энэ хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Монголбанканд даалгажээ. Тухайлбал, хууль тогтоомжид заасан хориглолт болон ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, албан тушаалтнууд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ хууль бус давуу байдал бий болгох, албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүй байх зэрэгт тавих дотоод хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай гэжээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ирүүлсэн хариу албан бичигт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй

240 албан тушаалтны ажлын байрны тусгай шаардлагад “банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэггүй байх”

гэсэн заалтыг тусгахаар болсноо мэдэгдсэн байна. Албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, цаашид авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!