2024.10.4, Friday
spot_img
НҮҮРМонголЭ.Оюунболд, Б.Батзоригийн хэрэг юу болов!

Э.Оюунболд, Б.Батзоригийн хэрэг юу болов!

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдөр дуулиант хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Б.Батзоригийн хэргийг прокурорт буцаав

Прокурорын байгууллагаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан байдаг.

Харин шүүх уг саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэн хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн өчигдөр Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг товлоод байсан юм. Улмаар шүүх хуралдаан өглөөний 10.00 цагт эхэлж, хэргийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаатай гэж үзэн хэргийг прокурорт шилжүүлж шийдвэрлэлээ.

Хөгжлийн банкны удирдлагуудыг шүүх хурлын тов гарлаа

Хөгжлийн банкны удирдлагууд болох Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг зарласан боловч талуудын гаргасан саналаар өнөөдрийг хүртэл дөрвөн удаа хурал хойшлоод байгаа юм. Тэгвэл Н.Мөнбат нарыг шүүх хуралдааны тов гарч, ирэх тавдугаар сарын 1-ний өдөр хуралдахаар болсон байна.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатарыг Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга байх үедээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нартай хамтран “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, өөрсдөдөө хувь хүртэж, авлига авсан гэх үндэслэлээр шалгасан билээ.

Э.Оюунболдын цолыг хураах шийдвэрийг түр түдгэлзүүллээ

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүд буюу Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Д.Анар, Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б.Цэрэнсодном, Улсын аварга Н.Батсуурь нарын эрх зөрчигдсөн гэж үзэн, хуралд оролцуулах, Э.Оюунболдын наадмын өмнөх бэлтгэл хийсэн галд Допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч гэсэн хоёр хүсэлт ирүүлжээ.

Эдгээр хүсэлтийг шүүх хэлэлцээд, Э.Оюунболдын цолыг хураах, бусад бөхчүүдэд цол олгох тухай тогтоолын биелэлтийг энэ хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл түр түдгэлзүүлжээ. Харин Э.Оюунболдын зүгээс гаргасан ДНК-ийн нарийвчилсан шинжилгээ хийлгэх, Өмнөд Солонгос дахь лабораторид байгаа шинжилгээг дахин шинжлүүлэх хүсэлтийг шүүхээс боломжгүй гэж гэж үзсэн байна. Тэрбээр энэ асуудлаар давж заалдах шатны шүүхэд хандах боломжтой ажээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!