2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРПопулист МэдээС.Одонтуяа: УИХ дээр ирдэггүй Ерөнхий сайдтай болсон

С.Одонтуяа: УИХ дээр ирдэггүй Ерөнхий сайдтай болсон

Намын бүлгүүд долоо хоног бүрийн Даваа гаригт хуралддаг. Энэ удаад АН-ын бүлэг Сүхбаатарын талбайд хурлаа хийлээ. Учир нь, тус бүлгийн нэр бүхий гишүүд Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн зарлаад дөрөв хонож байгаа юм.

АН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газрын 100 хоногийг дүгнэн хэлэлцсэн байна.  УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнөөдөр Засгийн газрын 100 дахь хоног болж байна. Хэвлэлээр их зүйл хийсэн гээд гоё, гоё юм ярих байх. Гэхдээ Засгийн газар 100 хоногоо 170 монгол хүний амь насаар угтаж байна. 170 хүн халдварын улмаас нас барж, 45 мянга гаруй хүн  өвчилсөн байна. Энэ бол Улсын онцгой комиссын буруу шийдвэрийн улмаас энэ олон хүний амь нас хохирсон гэж бид үзэж байгаа.  Ийм олон хүн амь насаа алдчихаад байхад Засгийн газар юу ч болоогүй юм шиг байна. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш чуулганы танхимд нэг ч удаа хараагүй. УИХ дээр ирдэггүй Ерөнхий сайдтай болсон.  Цар тахлаар дамжуулж бүх зүйлийг дур мэдэн шийддэг эрх баригчидтай болсон. Өнгөрөгч 2020 онд 5.1 их наяд төгрөгийг өөрсдөө зарцуулсан. Энэ мөнгө иргэдийн эрүүл мэнд, эмчилгээнд зарцуулагдаагүй, эрх баригчдын сонгуульд зарцуулсан” гэлээ.

А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!