БСШУ-ны сайд М.Энх-Амгалан өнгөрсөн Баасан гаригт сургуулийн амралтыг наашлуулж, цэцэрлэгийг цахим хувилбарт шилжүүлэхээр болсныг дуулгахдаа эцсийн шийдвэрийг Даваа гаригт гаргана гэж байлаа. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл өгөхдөө “Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас албан ёсоор эхэлнэ. Цэцэрлэгийг хоёр сарын хугацаанд хааж, цахимд шилжүүлэх үндэслэл бий. Энэ талаар холбогдох газруудтай хэлэлцсэн. Томуугийн дэгдэлт нэмэгдэх нэг сарын хугацаанд цэцэрлэг, сургуулийг хаах шийдвэрийг эрүүл мэндийн багийнхан зөвлөж байгаа. Гуравдугаарт, сурагчдын амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг юм байна. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн ирц 30-40 хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Сурагчдын амралт эхлэхээр ирц үүнээс ч буурна. Боловсролын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй, зайлшгүй асаргаа сувилгаатай харах хүнгүй, хүүхдүүдийг дундын буюу холимог анги байгуулж авч магадгүй. Хэрэв холимог ангиар хүүхдүүдээ авах бол хувийн цэцэрлэг ажиллах нөхцөл үүснэ” гэв.
Мн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ирээдүй” цэцэрлэгийн дунд ангийн багш М нь хүүхдүүдийг зодож, ёс бус харьцаж байгаа бичлэг цахим орчинд тархсан талаар хариулт өгөхдөө “Хүүхэд зодсон багш болон цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой болох нь тогтоогдсон. Бид өнгөрсөн долоо хоногт хуралдаж, боловсролын байгууллагын ажилтнуудын дипломыг шалгахаар боллоо. Хүүхэд хүчирхийлдэг багш, сурагч, эцэг, эхчүүд тоймгүй болжээ. Тиймээс тохирох хариуцлагыг шат бүрт нь тооцоод явна” гэлээ.