Сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 27-ноос 41 цэгээр худалдан борлуулж байсан юм. Энэ өвөл нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолоод байна. Энэ мэтээр борлуулалтын цэгийг үе шаттай нэмэхийг “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа тус компанийн цахим хуудаснаа мэдээлжээ.