Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд бүхий л арга хэрэглэсэн. СЕХ бүртгэж авсангүй хэмээн шүүхэд хандаж, өлсгөлөн хүртэл зарласан. Сүүлдээ өлсгөлөн зарласан гишүүдийг “гөлөөг” ч гэж тоох хүн олдоогүй. Х.Баттулга, Г.Занданшатар хоёр ганц удаа эргэж очсоныг эс тооцвол эрх мэдлийн төлөө өлсөж буй тэднийг иргэд буруутгасан. Эцэст нь шүүх гомдлыг нь буцаажээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай дараах мэдээллийг өглөө.
Н.Алтанхуягаас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 51 дугаар “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2021 оны тавугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/ зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.