2024.05.13, Monday
spot_img
НҮҮРiPEN PlusГадаадад гараад юу сурах юм? гэсэн хүмүүст хэлэхэд

Гадаадад гараад юу сурах юм? гэсэн хүмүүст хэлэхэд

Маш олон юм сурна даа. Өөртэйгээ тулна, биеэ дааж сурна, өөрөөс чинь өөр хэн ч чамд туслахгүйг ухаарна, өдий болтол юу хийж, яаж цаг алдсанаа ойлгоно.

Хаанаас юунаас эхлэхээ мэдэхгүй ангайна. Яваандаа гарц олно, яаж явахаа ойлгоно.
Улмаар хэл ус сурна, суралцана.

Хүнтэй ажиллаж, хүний хэлснийг зааврын дагуу, стандартын дагуу хийж сурна, ажил хичээл гээд бүх зүйл цагтаа эхэлж цагтаа дуусдаг гэдгийг ойлгоно, илүү цагаар ажилласан бол тодорхой хэмжээний урамшуулал авна гэдгийг ойлгоно, хүнд худлаа ярих, хулхидвал яаж хохирдгийг биеээрээ мэдэрнэ.

Мөнгө хуримтлуулж ар гэрийнхэндээ туслана. Мөн өөрийнхөө хичээл ном, хэрэглээний мөнгө, байр, хоол гээд бүгдийн өөрөө зохицуулж сурдаг болно.

Ажил, хичээлийн ачаалал дааж сурна, xүний үгийг сонсож сурна, эх орныxоо үнэ цэнийг ойлгоно, үгээр xэлж, үнэлж боломгүй амьдралын туршлага xуримтлуулна, арынxаа xүмүүст зааж сургана, хүнд талархаж сурна. Цаг барьж цагтаа ажил эхлүүлж сурна . Хууль дүрэм ёс журмыг дагадаг болно. Хамгийн том зүйл нь хатуужил сууна, алдаа гаргана түүн дээрээ суралцана дахиж алдаа гаргахгүйн тулд анхаарна хичээнэ… гэх мэтээр маш их зүйлийг сурна. Ингэж чадсан, ойлгосон, ухамсарласан хүмүүс монголд хэрэгтэй. Үүнээс худлаа томордог, хулхиддаг, хахууль өгдөг авдаг, араар зохицуулдаг хүмүүс хэрэггүй.

Залуу хүн бүр гадаадад гарч богино хугацаанд ч гэсэн амьдраад үзэх хэрэгтэй. Өөрийгөө олно.

Эх сурвалж: Инстаграм: soobini7

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!