2024.04.26, Friday
spot_img
НҮҮР2Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ

Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцаж байна. Гашуунсухайт боомтын тухайд Монгол Улсын экспортын гол гарц бөгөөд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг идэвхтэй зохион байгуулж “Ногоон бүс” болохоор зорин ажиллаж байгаа.

Тус боомтод дархлаажуулалт 2021 оны гуравдугаар сарын 18-нд эхэлсэн бөгөөд богинын тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүсийн иргэд, багийн хүн амыг вакцинд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 40,023 хүн вакцины нэгдүгээр тун, 12,177 хүн хоёрдугаар тундаа хамрагджээ.

Мөн тус боомтод Дотоодын цэргийн ангийн 50 цэрэг урт, богинын тээврийг тусгаарлах хамгаалалтад тавдугаар сарын 4-ний өдрөөс ажиллаж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар барааны 9, нүүрсний 49, баяжмалын 16 буюу нийт 74 жолооч тээврийн хэрэгсэлтэй хилээр гарчээ. Дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагаа хаагдсан бөгөөд өнөөдрөөс ийнхүү тээвэр хэвийн явж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!