2024.04.26, Friday
spot_img
НҮҮРМонголЭМЯ: Нас баралт хоёроор нэмэгдэж 31-д хүрлээ

ЭМЯ: Нас баралт хоёроор нэмэгдэж 31-д хүрлээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 10666 хүнээс шинжилгээ авснаас 742 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Шинээр батлагдсан 742 тохиолдлын 654 нь Улаанбаатар хотод, 88 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.  Халдварын улмаас хоёр иргэн нас баржээ. Нийт нас баралт 31 хүрлээ.  Өнгөрсөн шөнө нас барсан хоёр иргэний нэг нь 69 настай, эмэгтэй. Талийгаач Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 72 настай, эрэгтэй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.  Тэгвэл өнгөрсөн хоногт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Ингэснээр халдвар авч, эмчлэгдэж эмнэлгээс гарсан иргэдийн тоо 10638 болж байна.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!