2021.10.04, Даваа
Эхлэл A COVID-19: Байдал хүндэрвэл дарга нар эмнэлэгт, иргэд гэртээ үхэх болно

COVID-19: Байдал хүндэрвэл дарга нар эмнэлэгт, иргэд гэртээ үхэх болно

Хоногтоо  мянга, мянгаараа халдвар авч, 20-90 насны 29 хүн нас барлаа.  Цаашлаад нас баралт нэмэгдэх эрсдэлтэйг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөмөр хэлэв. Хүнд өвчтөний тоо нэмэгдэж, эмнэлэгт хэвтэх ор хүрэлцээгүй болжээ. Үүнээс болж таван хүн гэртээ нас барсан харамсалтай мэдээ дуулдаж байна.

ЭМЯ-наас 15 хоногийн хөл хорио үр дүн муутайг сануулаад 28 хоногийн хөл хорио тогтоосноор долдугаар сарын эхэн гэхэд өдөрт бүртгэгдэх өвчлөлийн тоо 10-аас доош орох, цаашдаа буурах үзүүлэлт харагдаж байгааг анхааруулав.

Гэхдээ хөл хориог сунгах эсэхийг УОК, Засгийн газар шийднэ. Алийн болгон сошиалын эсэргүүцэл шүүмжлэлээс айгаад алдаа гаргаад суух билээ.

Бүх нийтээр хатуу хөл хорио тогтоогоод тав хонож байна. Гэтэл зам нь машины пиг түгжрэлтэй, автобус нь пиг хүнтэй. Хөл хорио тогтоосон юм уу гэмээр хөл хөдөлгөөнтэй байна.

Автобусаар ажилгүй иргэд, ахмадууд дэмий тэнэж, бөөгнөрөл үүсгэж байгааг Нийтийн тээврийн газрынхан сануулсан байна лээ. “Амь амиа бодоорой” гээд аль эртнээс төр засаг анхааруулсан байтал иргэд өөрсдийгөө эрсдэл оруулаад явбал ёстой жавхлан биз дээ. Нэн ялангуяа настай хүмүүс илүү хүндэрч буйг мэргэжлийн эмч нар өдөр бүхэн сануулах юм. Гэтэл нийтийн тээврийн тоог нэмээд зорчих иргэдийн тоо буурахгүй байгааг ч албаны хүмүүс мэдээлсэн.

 Өвчин аваад үхвэл өөрийнх хохь болох учраас иргэд эрсдэлээс гэр бүлээ, өөрийгөө хамгаалах үүрэгтэй юм. Цаана чинь, хэвтэх эмнэлэг олдохгүй, эмчлэх эмч хүрэлцэхгүй, зарим нь гэртээ халдвараа хүндрүүлж, эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй амиа алдаж байна.

Манай тогтолцоо өөрөө ямар билээ. Авлига, арын хаалгаар дүүрсэн.  Байдал хүндэрвэл эрх мэдэлтэн, дарга нарын эхнэр хүүхэд, ээж аав, эгч дүүс эмнэлэгт хэвтээд энгийн иргэд гэртээ үхлээ хүлээхэд хүрэх биз. УОК-ын даргын эхнэр саяхан ямар давуу эрх эдлэлээ.  Энэ бол манай дарга даамлуудын хувьд байдаг л нэг үзэгдэл, ичих эмээх зүйл биш болсон шүү дээ.

Хөл хорио тогтоочхоод байхад бөөгнөрөл хавьтил үүсгээд халдвар авахаас айж ичихгүй дэмий тэнэх иргэд  байна, байна. Хамгийн сүүлд гэхэд 300 мянган төгрөгийн сургаар Улаанбаатарт юу болов.

ЭМЯ-наас өдөр бүр хүний бөөгнөрөл үүсгэхээс аль болох зайлсхийхийг анхааруулсаар байхад хамаг дэлгүүр, банк, захаар дүүрэн хүмүүс хөлхөлдөж байсан шүү дээ.

Хөл хорино гэхээр турж үхлээ, үхсэн ч яадаг юм гэх ухааны эсэргүүцэл хэлдэг хүмүүс сошиалд олон. Цагаа тулахаар хүмүүсийг турхираад байгаа тэр хүмүүс өөрсдөө утсан чинээ улаан амиа хэчнээн хайрлах бол. 

Монголчуудын зан олдохгүй. Хөл хорилоо гэж уурлана, хорио тавилаа гэж бухимдана. Мөнгө өглөө гэж шүүмжилнэ, өгсөнгүй гэж хараана. Одоо бол Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрөө бодсон эрх мэдэлтнүүдийн зодоонд энгийн иргэд бүр үрэгдэж дуусах нь.  Л.Оюун-Эрдэнэ нь иргэн бүртээ мөнгө өгнө өө гэхээр Х.Баттулга нь тэгвэл сар болгон сая төгрөг өрх бүхэнд өг гэж шантааж хийнэ. Иргэдээ вакцинжуулаад эхлэхээр чип, мип яриад улстөржүүлнэ. Вакцинжуулалтаа түр зогсоохоор хийсэнгүй, барьсангүй болгоод мушгина.

 Энэ мэт улс төрийн хэрүүл дунд амиа бодохоос өөр арга иргэдэд алга. УОК, Засгийн газар хөл хориог хорьсон шиг хориод халдвараа бариад авмаар байх юм. Гэтэл барилаа, тавилаа гээд барьсан, тавьснаа мэдэхгүй зөнөг өвгөн шиг болчихсон суух.

Үнэндээ үхэхээс өлссөн нь хавьгүй дээр байлгүй. “Эд хөрөнгө алдвал ихийг алдана. Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдана” гэж үг бий.

Д.ШООВДОР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу