2024.05.4, Saturday
spot_img
НҮҮР3Эмч нар covid-19-ийн дайчилгаанд "мордов"

Эмч нар covid-19-ийн дайчилгаанд "мордов"

Нийслэлд цар тахал хяналтаас гарч өдөртөө зуу, зуугаараа халдвар авах болсон. Үүнээс болж эмнэлгийн ачаалал ихсэж, эмч сувилагчид ажлын ачааллаа даахгүйд хүрсэн байна.

Тиймээс Улаанбаатар хотод үүссэн ковид19 халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болжээ. Аймаг бүрээс ирсэн баг тус бүрд эмнэлгийн тархвар судлаач, сувилагч, жолооч, лабораторийн мэргэжилтэн багтжээ. Ингэснээр батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэх юм байна.

Мөн ХӨСҮТ, НЭМҮТ болон, Нийслэлийн хоёрдугаар төв эмнэлгийн лабораториудад дээрх аймгуудаас ирсэн лабораторийн эмч нар ажиллана. Аймгуудаас ирсэн эмч мэргэжилтнүүдэд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс шаардлагатай сургалтыг зохион байгуулаж, багийн бүрэлдхүүнийг ковид-19 өвчний эсрэг вакцинжуулалтанд хамруулсныг ЭМЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!