2024.04.26, Friday
spot_img
НҮҮР2Л.Оюун-Эрдэнийн танхимын сайдууд тодорлоо

Л.Оюун-Эрдэнийн танхимын сайдууд тодорлоо

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Чуулган хаахаас өмнө Засгийн газрын танхим бүрдэж, гишүүд нь тангараг өргөхөөр төлөвлөжээ. Энэ долоо хоногийн лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдсон бол өнөөдөр танхимын гишүүд нь томилогдох гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх эрх мэдэлтэй болсон билээ.

Тэр утгаараа Ерөнхий сайд танхимын гишүүдээ намынхаа Удирдах зөвлөлд танилцуулаад, дараа Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д оруулах юм. Тэгвэл өнөөдөр 11:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн бөгөөд шинэ Засгийн газрын сайд нарт нэр дэвшигчдийг танилцуулж, эхнээс нь дэмжээд байгаа юм байна.

Шинэ Засгийн газрын сайд нэр дэвшигчдийг танилцуулбал:

  • Шадар сайд С.Амарсайхан
  • ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж
  • Сангийн сайд Б.Жавхлан
  • Соёлын сайд Ч.Номин
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд н.Уртнасан
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Эрүүл мэндийн сайд С.Энхболд /Хоёрдугаар эмнэлгийн дарга/
  • Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар урьдчилсан байдлаар тодроод байна.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!