2024.04.26, Friday
spot_img
НҮҮР2Улаанбаатар цар тахлын идэвхтэй голомт байна

Улаанбаатар цар тахлын идэвхтэй голомт байна

Улаанбаатар хотод гараад буй коронавируст халдварын 10 голомтоос гурав нь өндөр идэвхжилтэй байгааг ЭМЯны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд, коронавируст халдварын нийт 10 голомтоос гурав нь өндөр идэвхжилтэй байна.

Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээний коронавирус илрүүлэх оношилгооны цэгээр 665,451 хүн үйлчлүүлжээ. Энэ нь нийт хүн амын 21 гаруй хувь нь коронавирусийн халдварыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн 2,300 гаруй ажилтан халдварын голомтуудыг цомхтгох арга хэмжээнд оролцон ажилласан. Мөн нийслэлд халдварын тохиолдол гарсаар байгаатай холбоотойгоор ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг нийслэлийн 10 объектын 897 метр квадрат талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Түүнчлэн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын уртын тээврийн 563 жолоочид өчигдөр шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Мөн хугацаанд 2,426 эрүүл мэндийн ажилтанд шинжилгээ хийхэд бүх шинжилгээ сөрөг гарлаа.

Эрүүл мэндийн байгууллагын тусгай дугаарын 7 утсанд 938 иргэн хандаж, зөвлөмж зөвлөгөө авсан байна” гэсэн мэдээлэл өгөв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!