2024.04.26, Friday
spot_img
НҮҮР2Улаанбаатарт 41 хүнээс халдвар илэрсний 16 нь "Ачтан"-гийнх

Улаанбаатарт 41 хүнээс халдвар илэрсний 16 нь "Ачтан"-гийнх

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.01.06/ мэдээлэл хийлээ. ӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Өчигдөр 16377 хүнд covid-19-ийн халдварын шинжилгээ хийсэн. Үүнээс 41 хүнд халдвар илэрсэн байна. Шинэ тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд  тав нь ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн ажилтан бол үлдсэн нь голомтлон гарсан бусад хавьтлын ойрын хүмүүсээс халдвар илэрлээ.

Нэгдүгээр сарын 4-нд “Ачтан” эмнэлэгт халдварын шинэ голомт бүртгэгдсэн. Тус эмнэлгийн есөн ажилчин халдвар авсан. Тэдний гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрснээр нийт тохиолдол 16 болов. “Ачтан” эмнэлэг орон тооны 124 ажилчинтай боловч сүүлийн өдрүүдэд 96 хүн ажиллаж байжээ. Тэдний есийг нь тусгаарлаж, 88 хүнийг ажиглан тусгаарлах байранд шилжүүлсэн. Бусад шинээр илэрсэн тохиолдлууд нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн таван жолоочоос нэмж халдвар илэрлээ. Тэдний гурав нь тусгаарлалтад байжээ. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан учраас тус байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүнээс халдвар илэрсэн. Мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос гэр бүлийн болон тусгаарлалтад байсан бусад хавьтлуудаа шинээр нэмж халдвар илэрсэн” гэв. Улсын хэмжээнд халдварын голомтуудад нийтдээ 853 тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1349 болсон бол үүнээс 887 хүн эдгэрсэн байна .Сүүлийн 24 цагт  гурван хүн эдгэрсэн. Эмчлэгдэж байгаа  нийт 451 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 13, хүндэвтэр 138, хөнгөн 297 хүн эмчлэгдэж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!