2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРМонголЯмааны 20 мянгаар ёндоорох гишүүд

Ямааны 20 мянгаар ёндоорох гишүүд

УИХ-ын чуулганаар “Ковид 19” цар тахлын үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг /2020.04.29/ баталсан.

Энэ талаар Б.Баттөмөр тэргүүтэй УИХ-ын зарим гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр “КГ ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох заалт орсон” гэв. Уг тогтоолын ачаар УИХ-ын ямаачин гишүүд мөн урамшуулал хүртэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, зарцуулах төсвөөс нь 6.6 сая төгрөг УИХ-ын ямаачин 9 гишүүний халаасруу орох боломжтой.

Эдгээр 9 гишүүнийг урамшуулал хүртэх үнийн дүнгээр нь эрэмбэлвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 3 сая 200 мянга, Л.Оюун-Эрдэнэ 933 мянга, Д.Эрдэнэбат 766 мянга, Х.Нямбаатар 620 мянга, О.Содбилэг 566 мянга, Ц.Даваасүрэн 213 мянга, Д.Тогтохсүрэн 133 мянга, З.Нарантуяа, А.Ундраа нар тус тус 66 мянган төгрөгийн урамшуулал хүртэхээр тооцоотой байна.

Монгол Улсын Их Хурал дахь ямаачид
Ямаачин гишүүд Ямаан толгой Ноолуур (КГ) Урамшуулал Ёндооны орлого
Б.Бат-Эрдэнэ 480 160 20 000 3 сая 200 мянга
Ц.Даваасүрэн 32 11 20 000 213 мянга
З.Нарантуяа 10 3 20 000 66 мянга
Х.Нямбаатар 93 31 20 000 620 мянга
Л.Оюун-Эрдэнэ 140 47 20 000 933 мянга
О.Содбилэг 85 28 20 000 566 мянга
Д.Тогтохсүрэн 20 7 20 000 133 мянга
А.Ундраа 10 3 20 000 66 мянга
Д.Эрдэнэбат 115 38 20 000 766 мянга
    • 2018 оны УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг дээр үндэслэн нэг ямаанаас дунджаар 300гр ноолуур авах боломжтойгоор тооцов.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!